Цахим системээр “Номин Холдинг” ХХК-ийн тендерт оролцох заавар

Манай сайтанд зочилсон танд баярлалаа. Та манай procurement.nomin.mn сайтаар зарлагдсан тендерүүдтэй хэрхэн танилцаж, тендерт оролцох зааврыг  танилцуулж байна.

Тендерт оролцох байгууллага хувь хүн манай системд заавал бүртгэлтэй байх бөгөөд өөрсдийн нэвтрэх нэр, нууц үгийн тусламжтай системд нэвтэрнэ.

Манай сайтаар хэрхэн тендерт оролцох заавартай танилцана уу"

1.      “НОМИН ХОЛДИНГ” ХХК-ИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СИСТЕМД БҮРТГҮҮЛЭХ, СИСТЕМД НЭВТРЭХ


Odoo image and text block



Бүртгүүлэх

Та улаанаар хүрээлсэн "Бүртгүүлэх" товчин дээр дарж баүртгүүлнэ үү! Бүртгүүлэх дарахад доорх цонх гарч ирнэ.

Odoo image and text block

Бүртгэлийн цонх

Odoo CMS - a big picture

Та  БҮРТГЭЛИЙН МАЯГТ ТАТАХ товчин дээр дарж бүртгэлийн маягтыг татан авч компанийн мэдээллээ асуулгын дагуу бөглөн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хамт [email protected]рүү илгээнэ үү. Ингэснээр бид ажлын 3 хоногт багтаан маягтыг бөглөн ирүүлсэн Имэйл хаягаар системд нэвтрэх эрх олгож имэйл хаягруу хариу мэдэгдэх болно.

 

Нэвтрэх хуудас

Odoo CMS - a big picture

Бид таны имэйл хаяг руу системд нэвтрэх эрх бүхий нууц үг болон имэйл хаягыг явуулсан байгаа ба түүнийг та дээрх зургийн дагуу оруулна уу !

Ийнхүү та системийн хэрэглэгч болсноор дараах эрхийг эдлэнэ.


Системийн хэрэглэгчийн хувьд

 

Тендерт оролцох

Зарлгадсан тендерт оролцох боломжтой.

Тендерийн үр дүн

Оролцсон тендерүүдийнхээ үр дүнг харах боломжтой.

Портал хэрэглэгч

Системд нэвтэрснээр портал хэрэглэгч болох ба та дараах эрхийг эдлэнэ.Үүнд төслийн явц,худалдан авалт,үнийн санал зэргийг оруулах болон хянах.

Өөрийн бүртгэл

 

Ерөнхий бүртгэл

Хувь хүн болон албан байгууллагынхаа бүртгэлийг оруулах.

Бичиг баримт бүрдэл

Тендерт оролцох бичиг баримтыг бүртгэх боломжтой

Оролцсон түүх

Оролцож байсан тендерүүдийнхээ түүхийг харах боломжтой

2. ТЕНДЕРТ ОРОЛЦОХ

Odoo CMS - a big picture

 

Нүүр хуудсанд шинээр зарлагдсан тендерүүд харагдах ба та түүнээс сонголтоо хийж оролцох боломжтой гэхдээ зөвхөн Бичиг баримт хүлээн авч байна төлөвтэй тендерт оролцох боломжтойг анхаарна уу!

Шинээр зарлагдсан тендерт ороход харагдах хуудас

Odoo CMS - a big picture

Тендерт оролцохын тулд та эхлээд мэдээлэл табанд дарж бичиг баримтаа оруулна.


Тендерийн урилга таб

Тухайн тендерийн урилга харагдана

Мэдээлэл таб

Тухайн тендерийн үндсэн мэдээлэл харагдана

Үр дүн таб

Тухайн тендерийн үр дүн гарсан бол нийтлэгдэнэ.

  Мэдээлэл таб

Odoo CMS - a big picture

Бичиг баримт үүсгэх товч дээр дарж бичиг баримтаа үүсгэнэ. Дараах байдалтай харагдана. /Өмнө тендерт оролцож байсан бол Бичиг баримт үүсгэх товч харагдахгүй бөгөөд Тендерийн материал үүсгэх товч харагдана. Өмнө нь оруулсан бичиг баримтыг засварлах бол Миний бүртгэл цэсний Бичиг баримт бүртэлт цэснээс харах болон засварлах боломжтой/

Бичиг баримт бүрдэл

Odoo CMS - a big picture

Бичиг баримтаа upload хийж оруулна. Дараах байдалтай харагдана.

Odoo text and image block



Бичиг баримт

Choose File-г даран материалаа upload хийж хадгалах товч дарснаар таны материал бүрдэж Миний бүртгэл цэсний Бичиг баримт бүрдэлт хуудсанд хадгалагдана.

 

Тендерийн материал үүсгэх

Бичиг баримтаа үүсгээд хадгалсны дараа буцаад тендерлүүгээ орж мэдээлэл табруу орж Тендерийн материал үүсгэх товчийг дарж тендерт оролцох материалаа үүсгэнэ.

 

Odoo image and text block

Тендерийн материал үүсгэх

Odoo CMS - a big picture

 Үнийн саналыг дэлгэрэнгүй байдлаар оруулна. МӨР НЭМЭХ товчин дээр дарж шинэ мөр нэмж үнийн саналыг оруулна.

 

* Тэмдэглэсэн талбарыг бөглөх

Тухайн тендерийн зарлуулах хүсэлт дээр заавал шаардана гэсэн бичиг баримт * харагдана.

Тендерийн материал оруулах

Итгэжлэл, Техникийн үзүүлэлт, ажиллах хүчний чадавхи, Тусгай шаардлагууд, Тусгай зөвгөөрөл гэх мэт

Үнийн саналын задаргаа

Ажиллах хүчний зардал, Материалын зардал, бусад зардлыг оруулах

Odoo - Sample 3 for three columns

Тендерт оролцоход шаардлагатай заавал оруулах ёстой бичиг баримтын нэрний ард * тэмдэгтэй бөгөөд одоор тэмдэглэгдсэн талбаруудыг заавал оруулна.


Odoo - Sample 1 for three columns

Тендерийн материал болон үнийн саналын задаргааг оруулаад Хадгалах дарснаар дээрх цонх харагдана.

ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ товчин дээр дарж тухайн тендерлүүгээ буцаж орох боломжтой. Ингэснээр Үнийн санал илгээх товч харагдана.

 

Odoo - Sample 2 for three columns

Тендерийн материалыг хадгалсны дараа дахин тухайн тендерлүү орж Илгээх товчийг дарснаар үнийн саналыг илгээнэ. Илгээх товчийг дахин засвар орохгүй гэж үзсэн тохиолдолд дарна. Илгээх товчийг дарж илгээсэн үед үнийн саналыг дахин засах боломжгүй болно.

 

Одоо хэрэглэгч таньд веб сайтын үндсэн цэснүүдийн талаар танилцуулая

Дараах цэснүүдтэй ба та өөрт хэрэгцээтэй мэдээллээ бүрэн авч чадна.

Тендер цэс

Odoo CMS - a big picture

Тендерийн хайлтын нэгдсэн систэмтэй ба хайх талбаруудад утга оруулан хайх даран өөрийн мэдээллээ хурдан шуурхай олох боломжтой мөн зарлагдсан бүхий л тендер энэ цэсэнд байрлах ба та өөрийн оролцох тендерээ сонгоод оролцох боломжтой

  

Тендер шалгаруулалтын цэс

Odoo CMS - a big picture

 

Тендерийн шалгаруулалтын үр болон шалгарсан эсэхээ харах боломжтой ба оролцсон тендерийн шалгаруулалтыг харах боломжтой