УБИ-н оффисын барилгын дотор халаалтын систем шинэчлэлтийн ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь TN01250 УБИ-н оффисын барилгын дотор халаалтын систем шинэчлэлтийн ажил тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2020 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба erp.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг    ХАС инженер Ганбаяраас  лавлаж болно.       
    Утас: 89886171 
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас 89881938  И-мэйл [email protected]  
  • Захиалагч 04 Номин Реалтор ХХК
    Дугаар TN01250
    Нийтэлсэн огноо 2020-06-17 08:35:12
    Эцсийн хугацаа 2020-07-22 08:44:34
    Тендерийн ангилал Барилга байгууламж, ажил- тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Халаалт
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    Хуанлийн 30 хоногт, Турк панелаар угсрах сайн чанарын ган яндан хоолой ашиглах, Хуучин шугам болон радиаторыг ХАА-д хүлээлгэн өгөх,  

    Тусгай шаардлагууд

    1.Анхааруулга:

    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба erp.nomin.mnцахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээсэн байна.  
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

     

    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар ажиллах зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    2. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12 сар байна.
    3. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    4. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
    5. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 30 хоног байна.

    -- Турк панелаар угсрах сайн чанарын ган яндан хоолой ашиглах-- Хуучин шугам болон радиаторыг Захиалагч талд хүлээлгэн өгөх

    1. 8. ХАСугсарч байсан туршлагатай байх.
    2. 9. ХАСүйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байх.

    Барилга угсралтын 2.2.1 заалттай тусгай зөвшөөрөлтэй

    1. Мэргэшсэн инженер, техникийн ажилчидтай байх
    2. ХААБ инженертэй байх, томилсон тушаал ирүүлэх
    3. Хог хаягдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
    4. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.

    13.Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.

    1. Нийлүүлэгдэх гол бараа материалуудын ISOчанар стандартын гэрчилгээ, танилцуулга, техникийн тодорхойлолт,  албан ёсны борлуулагчаас нйилүүлэгдэхийг нотлох баримтууд заавал хавсарган ирүүлнэ.

     

  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    УБИ нэгдсэн агуулахын 1-р өргөтгөл болон 2-2-р өргөтгөлийн ажил гүйцэтгэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02375 2023-12-07 06:54:34 2023-12-21 04:00:00
    Төлөв: Хаасан
    22 хөргөлттэй агуулах дээврийн парпед төмөр хийх, дотор заслын ажил гүйцэтгэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02321 2023-09-28 09:18:15 2023-10-10 04:00:00
    Төлөв: Хаасан
    Дархан шинэ агуулахын барилгын дотор халаалт ба узелийн дулаан механикын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02319 2023-09-27 05:41:26 2023-10-05 02:00:00
    Төлөв: Хаасан
    УБИ Чихрийн савалгааны цехийн дээврийн засвар, хөргөлттэй өрөөний дээврийн ус зайлуулах хоолой солих
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02292 2023-08-09 04:38:41 2023-08-24 04:00:00
    Төлөв: Хаасан