Зургийн албаны дарга

Нээлтийн огноо Хаалтын огноо Хэлтэс
2023-07-17 2023-08-07 Зургийн алба /Силк рөүд/

Хүний нөөцийн ажилтан: Номин-Эрдэнэ
Холбоо барих утас: 89885503
Имэйл хаяг: [email protected]

Ажлын байрны үндсэн чиг үүрэг

1. Зураг төслийн тариф, үнийн судалгааг хийж жил бүр шинэчилэн батлуулна.
2. Зураг төсөлтэй холбоотой чанар, үнэ, нийлүүлэлтийн нэгдсэн каталогитой байх ба хагас жил тутам баяжилт хийж явна.
3. Төслийн зурагт шаардлагатай материал, үнэ хийц хэв маягт судалгаа хийнэ.
4. Барилгын ажлын явцад зургийн хэсгийн зүгээс шаардаж болох тодорхой судалгаа, тайлан график зэрэг нэмэлт ажлуудыг хийж мэдээллийн сан бүрдүүлэн ажиллана.
5. Хийгдэж буй зураг төсөл нь архитекторын шийдлийн хувьд оновчтой ба эдийн засгийн хувьд хэмнэлттэй байгаа эсэхэд судалгаа шинжилгээ хийнэ.
6. Зураг төсөлд хэрэглэх бүх материалын үйлдвэрлэгч, загвар, тоо серийн дугаар, өнгө ба бусад зүйлсийг тодорхой заасан эсэхэд хяналт тавина.
7. Зураг болгонд тодорхой нэр, шифр, огноо тавьж индексжүүлэх. Ингэхдээ зураг бүрийг өөрчилсөн огноо, тухайн зураг гарсан давталтуудыг бүртгэлжүүлнэ.
8. Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудын зураг төслийн нарийвчилсан судалгаатай байж, шинэ санаа, шийдлийг ажиллдаа нэвтрүүлэх төлөвлөгөөг сар бүр гарган хэрэгжүүлж, үр дүнг гаргаж тайлагнаж байна.
9. Архитекторууд инженерүүдийг мэргэжлийн сургалтанд хамрагдаж нөхцөлөөр хангана.
10. Хариуцсан ажилтнуудаас ирсэн санал хүсэлтийг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлүүлэн хариу өгөх
11. Төсөл дээр хэрэглэх бүх материалын үйлдвэрлэгч, загвар, тоо, серийн дугаар, өнгө ба бусад зүйлсийг тодорхой заасан эсэхэд хяналт тавих
12. Урьдчилсан эскиз, бүдүүвч, дизайн, ажлын зургуудын гүйцэтгэлд хяналт тавин заавар зөвлөгөө өгнө.
13. Төслийн хувьд зайлшгүй горимын дагуу барих ёстой хэсэг, бүрдэл бүрийн хэсэгчлэл зургийг томруулсан масштабаар гаргаж шалгана.
14. "Номин Холдинг" ХХК-ийн охин, салбар компаниудын захиалгын дагуу хийгдэх зураг төслийн ажлуудтай холбогдох гэрээ байгуулан, зураг төслийн ажлын жишиг үнийг гарган батлуулан мөрдүүлнэ.
15. Урьдчилсан болон бүдүүвч зургийг захиалагчийн дагуу тавьсан шаардлагын дагуу боловсруулж байгаа эсэхэд хяналт тавина.
16. Зураг төслийн хэлтсийн урьдчилсан дизайн эскиз, бүдүүвч, ажлын зургуудыг хэсэглэл тодорхойлолт, эцсийн график зэргийн боловсруулалтанд хяналт тавин цаг тухайд хийгдэж байгаа эсэхийг хянана.
17. Зураг болгонд тодорхой нэр, шифр, огноо тавьж индексжүүлэх. Ингэхдээ зураг бүрийг өөрчилсөн огноо, тухайн зураг гарсан давталтуудыг бүртгэлжүүлнэ.
18. Хариуцсан ажилтнуудыг томилолтоор явахад удирдлагаар хангаж, төсөв, гүйцэтгэл, тайланд хяналт тавина.
19. Гадны болон дотоодын хяналт комиссын шалгалтын ажлыг явуулах нөхцөл бололцоогоор хангах, тэдгээрээс гарсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлэх ажлын зохион байгуулах
20. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлэх, тайлан мэдээг тогтоосон хугацаанд удирдлагад тайлагнах, холбогдох дүрэм журам, хууль тогтоомжийг мөрдөж ажиллана.

Тавигдах үндсэн шаардлага

Ажлын туршлага:

skill.info(151,)

Ерөнхий ур чадвар:

Харилцааны ур чадвар • Багаар ажиллах ур чадвар • Хариуцлагатай байдал • Суралцах чадвар • Тайлагнах ур чадвар • Нөөцийг төлөвлөн удирдах ур чадвар • Бичиг баримт боловсруулах ур чадвар • Цагийн менежмент • Удирдан манлайлах ур чадвар • Шийдвэр гаргах ур чадвар • Бүтээлч сэтгэлгээ • Мэргэжлийн ёс зүй,хэм хэмжээг баримтлан ажиллах чадвар • Эрсдлийг удирдах чадвар • Стрессийг удирдах чадвар • Харилцагчтай харилцах ур чадвар • Гэрээ хэлцэл хийх ур чадвар • Сонсох чадвар

Тусгай шаардлага:

Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх

Боловсрол:

Дээд

Мэргэжил:

Архитектор, Зургийн инженер мэргэжилтэй

Нас:

25-45