C21 үл хөдлөх хөрөнгө зуучлалын цогц програм хангамж

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    "Номин Холдинг” ХХК нь C21 үл хөдлөх хөрөнгө зуучлалын цогц програм хангамжзөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
    Мэдүүлгээ ирүүлж оролцогч ньуг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:
    • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    • НӨАТ гэрчилгээний хуулбар
    • Тус ажлыг хийж гүйцэтгэх инженер техникийн ажилтны дэлгэрэнгүй мэдээлэл, CV
    • Сүүлийн 3 жилд /2014, 2015, 2016 он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл
    • Сонирхогч хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 3 жилийн/ 2014, 2015, 2016 он/ санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт/
    • Татварын алба, Нийгмийн даатгал, шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудын холбогдох тодорхойлолтуудыг ирүүлнэ.
     Тендерийн материалыг  2017 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн  14:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү. 
     Дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын даалгаварыг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежер М.Есөн-Эрдэнэ  Утас 99042898 и-мэйл [email protected]  -с  лавлаж болно.
  • Захиалагч 01 Номин Холдинг ХХК
    Дугаар TN00511
    Нийтэлсэн огноо 2018-01-03 06:22:25
    Эцсийн хугацаа 2018-01-22 06:00:00
    Тендерийн ангилал Зөвлөх үйлчилгээ, үйлчилгээ-тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Програм хангамж
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "10.0%"
    Ажлын туршлага "2" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    С21 Мongolia-ийн үйл ажиллагаанд хэрэглэх үл хөдлөх хөрөнгө зуучлалын цогц програм хангамжийг боловсруулж, нэвтрүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер

    Тусгай шаардлагууд
    1. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    2. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусд нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлнэ.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ
    6. Ажлын даалгаварыг хавсралт файлаас үзнэ үү.
    7. Програм хангамжид тавьж буй ерөнхий шаардлага:  Үл хөдлөх хөрөнгө зуучлалын систем нь үндсэн удирдлагын систем, гар утасны аппликэйшн, зарын вэбсайт гэсэн дэд системүүдээс бүрдэх ба дэд систем тус бүр нь ажлын даалгаварт тусгагдсан шаардлагуудыг хангасан байна.
  • Та уг тендерт оролцоогүй !

Ижил төстэй тендерүүд

    Цахилгааны борлуулалтын програм хангамж худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN00494 2018-01-03 06:24:35 2018-01-22 06:00:00
    Төлөв: Хаасан
    УБИ-ийн гадна зам талбайн зураг гаргах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00463 2017-11-08 01:53:56 2017-11-08 06:00:00
    Төлөв: Хаасан