Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Номин Холдинг” ХХК-ийн Номин их дэлгүүр, Номин супермаркет, Номин хайпермаркет, Номин Агуулахын салбарт хамаарах бөгөөд хэрэглэгчдийг манай компанийг сонгон үйлчлүүлж буй шалтгаан, хандалтыг судалж уг судалгаан дээр үндэслэн үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулах дүгнэлт, зөвлөмж боловсруулах зорилготой болно. Судалгаа 21 хоногийн дотор гүйцэтгэнэ.
Мэдүүлгээ ирүүлж оролцогч нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:
- Үнийн санал /nomin.mnсайтаар хандаж үнийн саналыг цахимаар ирүүлэх/
- Техникийн санал /ажлын даалгаврын дагуу/
- Байгууллагын итгэмжлэл
- Байгууллагын танилцуулга
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- НӨАТ гэрчилгээний хуулбар
- Тус ажлыг хийж гүйцэтгэх зөвлөх багийн мэргэжилтнүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл
- Сүүлийн 2жилд /2015, 2016 он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл
- Сонирхогчхуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 1 жилийн/ 2017 он/ санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт/
- Сүүлийн 6 сарын дансны идэвхтэй хуулга
- Татварын алба, Нийгмийн даатгал, шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудынхолбогдох тодорхойлолтуудыг ирүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын даалгаварыг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежер М.Есөн-Эрдэнэ Утас 99042898 и-мэйл [email protected] -с лавлаж болно.