Анхааруулга: - Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба procurement.nomin.mnцахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээсэн байна. Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.
- Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ.Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана) - Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ.
- Барилгын эрчим хүчний аудит хийх
- Цахилгааны хэрэглээнд аудит хийх
- Агааржуултийн тоног төхөөрөмжинд эрчим хүчний аудит хийх
- Хөргөлтийн тоног төхөөрөмжинд эрчим хүчний аудит хийх
- Дулаан болон цэвэр усны шугам хоолойн ханын нимгэрэлт тодорхойлж дүгнэлт гаргах
- Эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээ авахад шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах,
- Аудитын иж бүрэн тайлан хүлээлгэж өгөх
Эдгээр үйлчилгээнд НӨАТ орсон байх - 2017 оны1-р сарын1 ээс мөрдөж эхлэсэн Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн дагуу Үүрэг хүлээсэн хэрэглэгч эрчим хүчний иж бүрэн нарийвчилсан аудит 18 сарын дотор хийлгэх заалтын дагуу хийгдэх эрчим хүчний зөвлөх үйлчилгээ
- 3. Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
- Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. Үүний 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ
- Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 30 хоног байна.
- . Тухайн ажил гүйцэтгэх газарт очиж танилцах шаардлагатай.
- Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон Эрчим хүчний аудит хийх эрх бүхий байгууллага байх
- Доорх шаардлагыг хангасан байна.
- Эрчим хүчний аудитор-3
- Зөвлөх инженер -1
- Мэргэшсэн инженер -1
- Хэмжилтын техникч-1
- Эрчим хүчний хэмжилтийн багаж төхөөрөмжүүдтэй байх/ түрээсийн байж болно/
9.Эрчим хүчний Аудитын хөлсийг ЭХЗХорооноос гаргасан Аудитын хөлс тооцох аргачлалын дагуу тооцож ирүүлнэ - Тендерийн Ажлын даалгавар болон ЭХЗХорооноос гаргасан Эрчим хүчний аудитын хөлс тооцох аргачлалыг хавсралтаас үзнэ үү
|