Эрчим хүчний иж бүрэн аудит хийлгэх

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь “TN00690 Эрчим хүчний иж бүрэн аудит хийлгэх” зөвлөх үйлчилгээний тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2018 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг    ИТА албаны дарга Эрдэнэбаяраас лавлаж болно.Утас:99053012 , 89886141
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас 99042898, 89881938
    И-мэйл esunerdene.m@nomin.net    
  • Захиалагч 04 Номин Реалтор ХХК
    Дугаар TN00690
    Нийтэлсэн огноо 2018-07-05 06:28:36
    Эцсийн хугацаа 2018-07-25 06:24:52
    Тендерийн ангилал Зөвлөх үйлчилгээ
    Дэд ангилал Зөвлөх үйлчилгээ-судалгаа
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

    2017 оны1-р сарын1 ээс мөрдөж эхлэсэн Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн дагуу Үүрэг хүлээсэн хэрэглэгч эрчим хүчний иж бүрэн нарийвчилсан аудит 18 сарын дотор  хийлгэх заалтын дагуу хийгдэх ажил

    Тусгай шаардлагууд

    Анхааруулга:

    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба procurement.nomin.mnцахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээсэн байна.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ.Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

      Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)

    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. 
    • Барилгын эрчим хүчний аудит хийх
    • Цахилгааны хэрэглээнд аудит хийх
    • Агааржуултийн тоног төхөөрөмжинд эрчим хүчний аудит хийх
    • Хөргөлтийн тоног төхөөрөмжинд эрчим хүчний аудит хийх
    • Дулаан болон цэвэр усны шугам хоолойн ханын нимгэрэлт тодорхойлж дүгнэлт гаргах
    • Эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээ авахад шаардлагатай хөрөнгө  оруулалтын төсөл боловсруулах,
    • Аудитын иж бүрэн тайлан хүлээлгэж өгөх 

    Эдгээр үйлчилгээнд НӨАТ орсон байх

    1. 2017 оны1-р сарын1 ээс мөрдөж эхлэсэн Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн дагуу Үүрэг хүлээсэн хэрэглэгч эрчим хүчний иж бүрэн нарийвчилсан аудит 18 сарын дотор  хийлгэх заалтын дагуу хийгдэх эрчим хүчний зөвлөх үйлчилгээ
    2. 3. Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    3. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. Үүний 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ
    4. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 30 хоног байна.
    5. . Тухайн ажил гүйцэтгэх газарт очиж танилцах шаардлагатай.
    6. Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон Эрчим хүчний аудит хийх эрх бүхий байгууллага байх
    7. Доорх шаардлагыг хангасан байна.
    • Эрчим хүчний аудитор-3
    • Зөвлөх инженер -1
    • Мэргэшсэн инженер -1
    • Хэмжилтын техникч-1
    • Эрчим хүчний хэмжилтийн багаж төхөөрөмжүүдтэй байх/ түрээсийн байж болно/

    9.Эрчим хүчний Аудитын хөлсийг ЭХЗХорооноос гаргасан Аудитын хөлс тооцох аргачлалын дагуу тооцож ирүүлнэ  

    1. Тендерийн Ажлын даалгавар болон ЭХЗХорооноос гаргасан Эрчим хүчний аудитын хөлс тооцох аргачлалыг хавсралтаас үзнэ үү
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    УИД -ийн эрчим хүчний иж бүрэн аудит хийх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN01118 2019-10-01 08:23:48 2019-10-03 04:00:00
    Төлөв: Хаасан
    ISO27001 нэвтрүүлэгчийг сонгон шалгаруулах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN01034 2019-08-02 04:08:54 2019-08-21 04:00:00
    Төлөв: Хаасан
    БҮС хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа 2018
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN00550 2018-02-21 09:56:38 2018-02-21 12:00:00
    Төлөв: Хаасан
    БҮС-ийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа 2018
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN00519 2018-02-12 09:29:11 2018-02-19 06:00:00
    Төлөв: Хаасан