Анхааруулга: - Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана) - Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар ажиллах зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
- Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12сар байна.
- Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
- Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. - Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 15 хоног байна.
- Халаалтын өгөх,буцах шугам доогуур өгөлттэй байна.
- Тагтны хаалга болон багана тойрох хэсгийг шалан доогуур оруулна.
- Хүүхдийн тоглоомын хэсгийн халаалт 10кВт-н усан агаар халаагч суурилуулах.
- Халаалтын хэрэгсэл шугам хоолойг солихдоо 2 давхарын заалны халаалтыг бүрэн таслахгүйгээр босоо шугам тус бүрээр хэсэгчлэн таслах байдлаар хийнэ.
- Стандартад нийцсэн сертификат бүхий ган хоолой ашиглах
- Стандартын шаардлага хангасан сертификат бүхий хаалт арматур ашиглах
- Стандартын шаардлага хангасан электрод ашиглана.
14.Турк брендийн стандартын шаардлага хангасан панель радиатор суурилуулах. - Гүйцэтгэгч компани тухайн ажлыг бие даан гүйцэтгэх чадамжтай байх.
- Тухайн ажлыг гэрээ байгуулснаас хойш хуанлийн 15 хоногт багтаан хийж гүйцэтгэх
- 5 дугаар зэрэглэлээс дээш зэрэглэлтэй туршлагатай сантехникийн гагнуурчинтай байх.
- Ажил гүйцэтгэхдээ дэлгүүрийн ажиллах нөхцөлийг алдагдуулахгүйгээр гүйцэтгэх.
- Халаалт,сантехник угсралтын тусгай зөвшөөрөлтэй байх.
Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү. |