Анхааруулга: - Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын  шаардлага хангасан материалтай торнуудыг  хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
 - Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
 - Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
 - Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
 - Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно. 
 - Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. 
 
  Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана) -  Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
 -  Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 6 сар байна. 
 -  Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
 -  Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. 
 
 Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.  - Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш  жилийн хугацаанд 3 хувааж тоо ширхэгийн дагуу чанарын шаардлага хангасан торыг дээрх хугацаанд хувиарын дагуу нийлүүлэх 
 
 Үүнд:  1-р үе 2018.12.15 2-р үе 2019.02.15 3-р үе 2019.04.15  -  Мэргэшсэн ажилчид, үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй байх
 -  Импортлон оруулж ирэхээр санал болгож буй бол нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, нэхэмжлэх /мөнгөн дүнгүй байж болно/  нийлүүлэгч талын танилцуулга, мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх
 - 10. Номин ХХК-н торныстандартад нийцсэн байх./Ажлын даалгавар болон зураг үзэх/
 
 - Чанарын шаардлага, стандарт хангасан байх/нийлүүлэх тор нь чанар сайтай сэнж нь тасрахгүй даац сайтай байх/
 - Хүнсний зориулалттай байх /Лабораторийн сорилын дүгнэлт/
 - Эко байх /Байгальд задардаг байх/
 - Өнгө будаг хэвлэлт нь чанарын шаардлага хангасан байх
 - Торны шаардлага хангаагүйгээс үүссэн хохирлыг бүрэн хариуцах
 
   -  Нийлүүлэгдэх торны хэв,загвар ирүүлэх /Лого өөр байж болно/
 
   - Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү. 
 
 
 
 
  |