Номин Фейшн салбарын 2019 торны нийлүүлэгч сонгон шалгаруулах

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь “TN00827 Номин Фейшн салбарын 2019 торны нийлүүлэгч сонгон шалгаруулах” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.   

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   Хангамжийн мэргэжилтэн Болортунгалагаас лавлаж болно.    
    Утас: 89881810  
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас 89881938, 99042898  И-мэйл esunerdene.m@nomin.net  
  • Захиалагч 01 Номин Холдинг ХХК
    Дугаар TN00827
    Нийтэлсэн огноо 2018-11-16 05:48:15
    Эцсийн хугацаа 2018-11-29 04:00:00
    Тендерийн ангилал Бараа
    Дэд ангилал Тор
    Баталгаат хугацаатай эсэх "6" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
    Ажлын туршлага "1" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    нийлүүлэх тор нь чанар сайтай сэнж нь тасрахгүй даац сайтай байх

    Тусгай шаардлагууд

    Анхааруулга:

    1. Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын  шаардлага хангасан материалтай торнуудыг  хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

     Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)

    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    2. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 6 сар байна.
    3. Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    4. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.

    Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

    1. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш  жилийн хугацаанд 3 хувааж тоо ширхэгийн дагуу чанарын шаардлага хангасан торыг дээрх хугацаанд хувиарын дагуу нийлүүлэх 

    Үүнд:  1-р үе 2018.12.15
    2-р үе 2019.02.15
    3-р үе 2019.04.15 

    1. Мэргэшсэн ажилчид, үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй байх
    2. Импортлон оруулж ирэхээр санал болгож буй бол нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, нэхэмжлэх /мөнгөн дүнгүй байж болно/  нийлүүлэгч талын танилцуулга, мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх
    3. 10. Номин ХХК-н торныстандартад нийцсэн байх./Ажлын даалгавар болон зураг үзэх/
    • Чанарын шаардлага, стандарт хангасан байх/нийлүүлэх тор нь чанар сайтай сэнж нь тасрахгүй даац сайтай байх/
    • Хүнсний зориулалттай байх /Лабораторийн сорилын дүгнэлт/
    • Эко байх /Байгальд задардаг байх/
    • Өнгө будаг хэвлэлт нь чанарын шаардлага хангасан байх
    • Торны шаардлага хангаагүйгээс үүссэн хохирлыг бүрэн хариуцах

     

    1. Нийлүүлэгдэх торны хэв,загвар ирүүлэх /Лого өөр байж болно/

     

    • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.



  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    TN00898 Номин дизайны 2019-2020 оны хэрэгцээнд түүвэр материал нийлүүлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд ХХК TN00898 2019-02-26 02:34:16 2019-03-12 04:00:00
    Төлөв: Хаасан