Анхааруулга: - Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба procurement.nomin.mnцахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээсэн байна.
- Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана) - Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар ажиллах зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
- Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12 сар байна.
- Сүүлийн 1 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
- Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
- Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 10 хоног байна.
- Сахарын савлах цехийн салхивчийн систем хийх
8 Агааржуулалт салхивч угсарч байсан туршлагатай байх. - Агааржуулалт хөргөлтийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байх.
- 9. Мэргэшсэн инженер, техникийн ажилчидтай байх
- Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
11.Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
|