Өвөрхангай бөөний төвийн Барилга угсралтын ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь  “TN00860 Өвөрхангай бөөний төвийн Барилга угсралтын ажил” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  

    Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   инженер Бат-Эрдэнээс лавлаж болно. Утас: 89881935
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас: 89881938, 99042898  И-мэйл [email protected]  
  • Захиалагч 04 Номин Реалтор ХХК
    Дугаар TN00860
    Нийтэлсэн огноо 2018-12-14 02:46:12
    Эцсийн хугацаа 2019-01-18 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламжийн ажил
    Дэд ангилал Барилга угсралт, засвар, агааржуулалт салхивч, сантехник, дээвэр, гадна фасад, гадна зам талбай тохижилт
    Баталгаат хугацаатай эсэх "36" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

    Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал ,тээврийн зардал, хог хаягал зөөж хаях тээврийн зардал, алслалтын зардал, машин механизмын зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    Хог хагдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
    Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
    Гэрээт ажлыг гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 90 хоногт багтааж гүйцэтгэх

    Тусгай шаардлагууд

    1.Анхааруулга:

    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба procurement.nomin.mnцахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээсэн байна.  
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа Нийт гэрээний үнийн дүнгийн 15% /хувь/ нь Номин Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа худалдан авах эрхийн байна. Үүнээс 10% /хувь/ -ийг нь ажлын явцад олгоно. Баталгаат хугацаа дууссаны дараа үлдэгдэл 5% /хувь/ -ийн эрхийн бичгийг олгох болно.

     

    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар хийх бол илүү цагийн зардал болон НӨАТ орсон байх
    2. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 36 сар байна.
    3. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    4. Нийт гэрээний үнийн дүнгийн 15% /хувь/ нь Номин Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа худалдан авах эрхийн бичиг байна. Үүнээс 10% /хувь/ -ийг нь ажлын явцад олгоно. Баталгаат хугацаа дууссаны дараа үлдэгдэл 5% /хувь/ -ийн эрхийн бичгийг олгох болно.
    5. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа:  2019.03.25 - 2019.06.25-н буюу 3 сарын хугацаанд хүлээлгэх өгөх шаардлагатай байна. Хийгдэх ажилд үе шатны хувиар буюу ажлын график гаргаж ирүүлэхшаардлагатай.
    6. Мэргэшсэн инженер, техникийн ажилчидтай байх
    7. Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрөлтэй байх

    - Барилга угсралт
    - Цахилгаан угсралт
    - Цэвэр бохирын угсралт
    - Халаалт агаар сэлгэлтийн угсралт
    - Холбоо дохиолол угсралт гэх мэт иж бүрэн барилга угсралтын бүх тусгай зөвшөөрөлтэй байх
    9.Гадна зам талбайн ажил дээр зам талбайн тусгай зөвшөөрөлтэй туслан гүйцэтгэгч авч болно.
    10.Газар дээр очиж одоо байгаа байдалтай танилцах 
    11. Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.

  • Та уг тендерт оролцоогүй !

Ижил төстэй тендерүүд

    10-р хорооллын НОМИН Хайпермаркетын дотор заслын ажил гүйцэтгэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02372 2023-11-24 04:41:26 2023-12-07 07:02:00
    Төлөв: Хаасан
    Дархан худалдаа, үйлчилгээний 2 давхар барилгын 1, 2, 2.5 давхарын төмөр бетон шал цутгаж, өнгөлөх ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02314 2023-09-08 10:30:21 2023-10-10 04:00:00
    Төлөв: Хаасан
    Дархан худалдаа, үйлчилгээний 2 давхар барилгын гадна зам талбайн ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02297 2023-08-25 03:06:36 2023-09-05 04:00:00
    Төлөв: Хаасан