Төв аймаг Супермаркетын хөргөлтийн систем угсрах ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь “TN00862 Төв аймаг Супермаркетын хөргөлтийн систем угсрах ажил” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2018 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно. 

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг  Хөргөлтийн инженер  Батбаатараас  лавлаж болно.       Утас: 89886181 
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас 89881938, 99042898
    И-мэйл esunerdene.m@nomin.net  
  • Захиалагч 04 Номин Реалтор ХХК
    Дугаар TN00862
    Нийтэлсэн огноо 2018-12-24 04:58:13
    Эцсийн хугацаа 2018-12-25 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламж, ажил- тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Хөргөлт
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
    Ажлын туршлага "1" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    1. 11 ширхэг хөргөгч хөлдөөгч 2 агергатыг ажлын даалгаварт заасан байрлал батлагдсан зургийн дагуу угсрах
    2. Ажлыг гэрээ хийснээс хойш хуанлийн 10 хоногт хийх гүйцэтгэх 

    Тусгай шаардлагууд

    1.Анхааруулга:

    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

      

    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар ажиллах зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    2. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12сар байна.
    3. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    4. 4. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.

    Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

    1. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 10 хоног байна.
    2. Хог хаягдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
    3. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
    4. 11 ширхэг хөргөгч хөлдөөгч 2 агрегатыг ажлын даалгаварт заасан байрлал батлагдсан зургийн дагуу угсрах
    • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Зунжин супермаркетын хөргөлтийн систем угсрах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN01000 2019-06-07 11:02:45 2019-06-18 04:00:00
    Төлөв: Хаасан
    Хоум стайл салбарын тавилгын шинэ дэлгүүрийн дотор засал
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00998 2019-06-10 02:42:52 2019-06-10 06:00:00
    Төлөв: Хаасан
    Бүрэн плаза хайпермаркетын дотор заслын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00981 2019-05-20 06:38:44 2019-05-23 01:00:00
    Төлөв: Хаасан
    Өмнөговь Номин Агуулах Худалдааны дээврийн засвар
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00979 2019-05-15 03:08:17 2019-06-06 04:00:00
    Төлөв: Хаасан