Ард кинотеатрын Эко экспресс дэлгүүрийн халаалт агаар сэлгэлт, цэвэр бохир усны угсралтын ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь “TN00879 Ард кинотеатрын Эко экспресс дэлгүүрийн халаалт агаар сэлгэлт, цэвэр бохир усны угсралтын ажил” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2019 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   инженер Бат-Эрдэнээс лавлаж болно. Утас: 89881935
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас 89881938   
    И-мэйл [email protected]  
  • Захиалагч 04 Номин Реалтор ХХК
    Дугаар TN00879
    Нийтэлсэн огноо 2019-01-04 06:31:20
    Эцсийн хугацаа 2019-01-07 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламж, ажил- тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Сантехник
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    Хаунлийн 15 хоногт хийж гүйцэтгэнэ, 6,2м өндөрт шат засах, ХАБЭА-н сайтар сахиж мөрдөх, Шал өнгөлсөн байгаа тул шалаа хамгаалах

    Тусгай шаардлагууд 1.Анхааруулга:
    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба procurement.nomin.mnцахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээсэн байна.  
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар ажиллах зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    2. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12 сар байна.
    3. Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    4. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. Үүний 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    5. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 15 хоног байна.
    6. Зургийн дагуу шугам хоолой болон цэвэрлэгээний таг, трап зэргийг хийж гүйцэтгэх
    7. Ариун цэврийн өрөөний ус авах тоноглолын угсралтыг хийж гүйцэтгэхдээ Номин Холдинг ХХК-ий батлагдсан "Ариун цэврийн өрөөний нэгдсэн стандарт"-ыг  мөрдөж ажлыг гүйцэтгэнэ.
    8.  Стандартад нийцсэн чанартай цэвэр усны хуванцар хоолой, холбох хэрэгслүүдийг ашиглах /ginde/
    9. Стандартад нийцсэн чанартай гадна бохирын хуванцар хоолой, холбох хэрэгсэл ашиглах
    10. Тухайн ажлыг хурдан шуурхай, чанартай бие даан хийх чадамжтай байх.
    11. 12. Тусгай зөвшөөрөлтэй байх. /2.2.1 -Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөрөөмж, гадна салбар сүлжээний угсралт/
    12. 13. Мэргэшсэн инженер, техникийн ажилчидтай байх
    13. Хог хаягдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
    14. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
     16.Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    УБИ нэгдсэн агуулахын 1-р өргөтгөл болон 2-2-р өргөтгөлийн ажил гүйцэтгэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02375 2023-12-07 06:54:34 2023-12-21 04:00:00
    Төлөв: Хаасан
    22 хөргөлттэй агуулах дээврийн парпед төмөр хийх, дотор заслын ажил гүйцэтгэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02321 2023-09-28 09:18:15 2023-10-10 04:00:00
    Төлөв: Хаасан
    Дархан шинэ агуулахын барилгын дотор халаалт ба узелийн дулаан механикын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02319 2023-09-27 05:41:26 2023-10-05 02:00:00
    Төлөв: Хаасан
    УБИ Чихрийн савалгааны цехийн дээврийн засвар, хөргөлттэй өрөөний дээврийн ус зайлуулах хоолой солих
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02292 2023-08-09 04:38:41 2023-08-24 04:00:00
    Төлөв: Хаасан