.Анхааруулга: - Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын  шаардлага хангасан дизайны бараа материалуудыг  хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
 - Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
 - Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
 - Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
 - Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно. 
 - Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. 
 - Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
 - Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. 
 
 Багц №1: Гадна хаягжилтанд шаардагдах материал Багц №2: Өргөн форматын хэвлэлийн материал Багц №3: Түргэн хэвлэлийн материал Үнийн саналд Бараа материалын зардал, тээврийн зардал, НӨАТ, гааль орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх шаардлагатай.  - Тендерт оролцогч эдгээр багцуудад хамтад нь болон аль нэг багцад дангаар нь үнийн санал өгч болно.
 -  Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12 сар байна. 
 -  Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
 -  Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. 
 
 Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.  - Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш  жилийн хугацаанд  ажлын даалгаварт заасан тоо ширхэгийн дагуу чанарын шаардлага хангасан бараа материалуудыг дээрх хугацаанд Захиалагчаас гаргасан хувиарын дагуу нийлүүлнэ. 
 - Ажлын даалгаварт Бараа тус бүр дээр тависан өнгө дүрс, хэмжээ, тоо ширхэгээр тухай бүрт нийлүүлэх, технологийн шинэчлэлтэй барааг тухай бүрд шинэчлэх, тавигдсан шаардлагыг чандлан сахих шаардлагатай
 -  Ижил төрлийн бараа материал нийлүүлж байсан туршлагатай  байх
 -  Импортлон оруулж ирэхээр санал болгож буй бол нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, нэхэмжлэх /мөнгөн дүнгүй байж болно/  нийлүүлэгч талын танилцуулга, мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх
 - 10. Номин ХХК-н чанар,стандартад нийцсэн байх
 -  Нийлүүлэгдэх бараа чанар, стандартын  шаардлага хангаагүйгээс үүссэн хохирлыг бүрэн хариуцах
 
 - Сүүлийн 2жилд /2017, 2018 он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл
 
  Санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 2жилийн/ 2017, 2018 он/ санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт/  Харьяалагдах банк, татвар, нийгмийн даатгал, шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодорхойлолт ирүүлнэ. - Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү. 
 
  |