| Тусгай шаардлагууд | 
									    		1.Анхааруулга:- Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын  шаардлага хангасан тэрэг, сагсуудыг  хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
 - Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
 - Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
 - Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
 - Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно. 
 - Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. 
 - Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
 -  Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Бараа материалын зардал, тээврийн зардал, НӨАТ, гааль орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
 -  Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12 сар байна. 
 -  Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
 -  Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. 
  Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. 6 Ажлын даалгаварт заасан тоо ширхэгийн дагуу чанарын шаардлага хангасан бараа материалыг Захиалагчаас гаргасан хувиарын дагуу нийлүүлнэ. -  Ижил төрлийн бараа материал нийлүүлж байсан туршлагатай  байх
 -  Импортлон оруулж ирэхээр санал болгож буй бол нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, нэхэмжлэх /мөнгөн дүнгүй байж болно/  нийлүүлэгч талын танилцуулга, мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх
 - 10. Номин ХХК-н чанар,стандартад нийцсэн байх/Ажлын даалгавар болон зураг үзэх/
 -  Нийлүүлэгдэх бараа чанар, стандартын  шаардлага хангаагүйгээс үүссэн хохирлыг бүрэн хариуцах
 
 - Сүүлийн 2жилд /2017, 2018 он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл
   - Санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 2жилийн/ 2017, 2018 он/ санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт/
   - Харьяалагдах банк, татвар, нийгмийн даатгал, шүүхийн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодорхойлолт ирүүлнэ.
 - Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү. 
 
  |