Тусгай шаардлагууд |
- Анхааруулга:
- ISO27001 стандартыг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн байдлаар үзүүлэх
- Харилцан мэдээлэл солилцох, харилцан туслалцах, хамтран ажиллах зарчмыг баримтлах
- ISO27001 стандартын шаардлагын сургалт хийх
- Стандартын шаардлагуудыг хэрэгжүүлэхэд зөвлөх
- Дотоод аудитыг зохион байгуулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэн хамтран зохион байгуулах
- Дотоод аудитаар илэрсэн үл тохирлуудыг залруулах арга хэмжээний зөвлөмж өгөх
- Стандартыг нэвтрүүлэх багийг бүрдүүлэн томилох, төслийн багтай хамтран стандартын шаардлагыг компанийн үйл ажиллагаанд амжилттай хэрэгжүүлэх
- Стандартыг хэрэгжүүлэх явцад олж авсан Компанийн бизнесийн нууц, хүний нөөц, маркетингийн төлөвлөгөөний талаархи аливаа мэдээ мэдээллийг гуравдагч талд задруулахгүй, мэдээллийн нууцыг чандлан хадгалах
- Зөвлөх үйлчилгээний төлбөрийг үйл ажиллагааны тодорхой үе шатуудыг хэрэгжүүлж дуусаад хийсэн дүгнэлтийг үндсэлэн шилжүүлэхээр тооцож хэд хэдэн хэсэгт хуваан шийлжүүлэх боломжтой байх.
- Стандартыг компанийн үйл ажиллагааны чиглэл, онцлогт тохирсон байдлаар хэрэгжүүлэх
- Санхүүгийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлнэ.
- Санхүүгийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Захиалагч нь урилгад дурдсан зөвлөхүүдээс үнэлгээний аргаар зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч (зөвлөх)-ийг сонгоно.
- Зөвлөх нь техникийн болон санхүүгийн саналаа нэгэн зэрэг дангаар ирүүлнэ. Эдгээр санал нь шалгарсан зөвлөхтэй хэлэлцээр хийх болон гэрээ байгуулах гол үндэслэл байх болно.
- Зөвлөхийн үйлчилгээг захиалагчийн ажлын хуваарийн дагуу хэрэгжүүлнэ. Ажлын хуваарь нь хэд хэдэн үе шаттай байх тохиолдолд үе шат бүрийн ажил нь дараагийн шатны ажил эхлэхийн өмнө захиалагчийн шаардлагад нийцсэн хэмжээнд хийгдсэн байх ёстой.
- Ирүүлсэн санхүүгийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогчид тухайн тендерт оролцож буй шалгарсан нөхцөлд гэрээний үнийн дүнгийн 5%-д “Номин Холдинг” ХХК болон салбар, харьяа компаниудын бараа нийлүүлэгдэх бөгөөд үнийн дүн нь гэрээний нийт үнийн дүнгээс гүйцэтгэлийн баталгааны хувийг хассан дүнгээр тооцогдоно. Барааны нэр төрөл, тоо хэмжээ, сонголтыг гэрээ байгуулах үед харилцан тохиролцоно.
- Тендерийн шаардлага:
- Энэхүү Зөвлөх үйлчилгээний тендерт МТС салбарт шинээр ISO27001 стандарт нэвтрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлж дуусгах, түүний дараа баталгаажуулалт хийлгэж стандартыг хэрэгжүүлсэн гэсэн батлах бичиг баримтыг олгоно Энд хэрэгжүүлэх ажил (Зөвлөх үйлчилгээ) болон баталгаажуулалт хийх ажлыг тус тусад нь үнийн санал авна.
Үйл ажиллагаа бүрийн цалин хөлсний задаргааг ирүүлнэ Ажлыг 6 сарын дотор хийж гүйцэтгэнэ. Зөвлөх эсвэл туслан гүйцэтгэгчийн ажилтнуудад хуулийн дагуу төлөх татвар, хураамж, шимтгэлийн (эрүүл мэнд, нийгмийн даатгал болон бусад даатгалын шимтгэлийг оруулан) дүнг тусад нь зааж үнийн саналаа ирүүлнэ. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ: - Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- ISO стандартын баталгаажилтын аудит, аюулгүй байдлын хяналт шалгалт, эрсдлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагыг нотлох гэрчилгээ, бичиг баримтуудын хуулбар
- Зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагын танилцуулга
- Тус ажлыг хийж гүйцэтгэх зөвлөхүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, CV
- Сүүлийн 3 жилд /2016, 2017, 2018 он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл
- Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 2 жилийн /2017, 2018 он/ санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт/
- Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Татварын ерөнхий газрын e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолт /Хэвлэмэл хуудсыг үнийн саналын баримт бичигт ирүүлэх ба ингэхдээ хуудсын доод хэсэгт байрлах тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаарыг гаргацтай байхаар ирүүлнэ. Тодорхойлолт нь тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна.
- Харьяалагдах банк, нийгмийн даатгал, шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодорхойлолт ирүүлнэ.
- Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
- Ажиллах хүчний ажиллах хуваарь ирүүлэх
- Ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг бизнесийн байгууллагад ISO стандарт хэрэгжүүлж байсан туршлагатай бол давуу болно.
3.Тендерийн ажлын даалгаварыг хавсралтаас үзэх
|