Багануур Супермаркетын гадна зам талбай, тэмдэг тэмдэглэгээний ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь “TN01052 Багануур Супермаркетын гадна зам талбай, тэмдэг тэмдэглэгээний ажил” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2019 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно. 

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг    инженер Ч.Мөнх-Эрдэнээс лавлаж болно.       Утас: 89881998 
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас: 89881938  
    И-мэйл esunerdene.m@nomin.net   
  • Захиалагч 04 Номин Реалтор ХХК
    Дугаар TN01052
    Нийтэлсэн огноо 2019-07-24 08:50:56
    Эцсийн хугацаа 2019-07-25 01:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламж, ажил- тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Зам талбайн ажил
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "100.0%"
    Ажлын туршлага "2" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй
    • Хог хагдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
    • Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
    • Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал ,тээврийн зардал, томилолтын зардал, хог хаягал зөөж хаях тээврийн зардал, алслалын нэмэгдэл, машин механизмын зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    • Гэрээт ажлыг гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 7 хоногт багтааж гүйцэтгэх
    • Тус ажил нь Багануур дүүрэгт хийгдэнэ.
    Тусгай шаардлагууд ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга:
    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
      
    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар ажиллах зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    2. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12сар байна.
    3. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    4. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
    Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    1. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 7 хоног байна.
    2. Мэргэшсэн замын инженер, техникийн ажилчидтай байх
    3. Хог хаягдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
    4. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
    5. Тусгай зөвшөөрлийн заалт:
    7.4.4 ЗАА -4 Замын тоноглол, тэмдэг тэмдэглэгээний ажил
    1. Тус Ажил нь Багануур дүүрэгт хийгдэнэ.
     
    • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Зунжин супермаркетын гадна зам талбай, төв замын орц гарцын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN01072 2019-08-14 10:32:50 2019-08-15 01:00:00
    Төлөв: Хаасан
    Урт цагаан ЭкоЭкспресс ХАС ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN01063 2019-08-05 02:35:15 2019-08-16 04:00:00
    Төлөв: Нээлттэй
    Увс агуулах худалдааны төвийн хөргөлтийн систем угсрах ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN01062 2019-08-02 09:10:47 2019-08-14 04:00:00
    Төлөв: Хаасан
    УБИ Агуулах худалдааны 1-р давхар хоум стайлын хана таазны засвар
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN01057 2019-08-02 04:10:03 2019-08-16 01:00:00
    Төлөв: Хаасан
    Улаанбаатар импекс Hийтийн ариун цэврийн өрөөний дотор заслын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN01048 2019-07-24 10:57:47 2019-08-15 01:00:00
    Төлөв: Хаасан
    Дархан Номин Электроникс худалдааны төвийн салхивчийн системийн засварын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN01040 2019-07-25 02:10:14 2019-08-21 04:00:00
    Төлөв: Нээлттэй