Тусгай шаардлагууд |
- 1.Анхааруулга:
- Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
- Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
- Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, машин механизмын зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
Шатахуун түгээх станцын барилга угсралтын ажил /иж бүрэн блочны ШТС/- Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 36 сараас доошгүй байна.
- Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
- Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. - Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 45 хоног байна. Ажлын график цахим системд хавсаргах
- Газрын тосны барилга байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй, үндсэн ажилтнаар баг бүрэлдэхүүнийг 80%-аас багагүй бүрдүүлсэн байх.
- Тухайн чиглэлээрээ 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, /дор хаяж иж бүрэн
10 ШТС /агуулахын босоо сав тооцно./ ашиглалтанд амжилттай хүлээлгэн өгсөн байх/Барилга угсралт /2.1.3/, /2.2.2/Нефтийн агуулах, шатахуун түгээх байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн угсралт /2.2.5/Хийн хангамжийн байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн угсралт /2.2.6/ тусгай зөвшөөрүүдтэй байх- Барилга угсралтын явцад технологийн шийдэл гаргаж зардлыг хэмнэх, үйл ажиллагааны доголдлоос урьдчилан сэргийлэх боломж үүсгэх нь давуу тал болох
- Мэргэжлийн байгууллагаар хийгдэж батлагдсан зургийн дагуу технологийн угсралтыг хийж гүйцэтгэх
- Хог хаягдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
- Хөдөлмөр аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын хувцасаар ажилчдыг хангаж, багаж хэрэгслийн иж бүрэн байдалыг хангаж ажиллана.
- Тендерийн ажлын зураг болон даалгавартай холбоотой нэмэлт мэдээллийг менежер Х.Амартүвшингээс авч шаардлагатай бол On-site уулзалт хийж болно
14.Тендерийн ажлын даалгавар ба нэмэлт зургуудыг хавсралтаас үзнэ үү.
|