22 Шатахуун түгээх станцын барилга угсралтын ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь “TN01093 22 Шатахуун түгээх станцын барилга угсралтын ажил” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2019 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг менежер Х.Амартүвшингээс  лавлаж болно.       
    Утас: 88887037, 89888790 
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас 89881938  И-мэйл [email protected]  
  • Захиалагч Номин ойл ХХК
    Дугаар TN01093
    Нийтэлсэн огноо 2019-09-12 07:31:06
    Эцсийн хугацаа 2019-10-02 09:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламжийн ажил
    Дэд ангилал Шатахуун түгээх станцын барилга угсралтын ажил
    Баталгаат хугацаатай эсэх "36" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "8.0%"
    Ажлын туршлага "5" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй
    Шатахуун түгээх станцын барилга угсралтын ажил /иж бүрэн блочны ШТС/
    Хуанлийн 45 хоногт багтаан барьж дуусгах
    Тусгай шаардлагууд 1.Анхааруулга:
    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
     
    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, машин механизмын зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    Шатахуун түгээх станцын барилга угсралтын ажил /иж бүрэн блочны ШТС/
    1. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 36 сараас доошгүй байна.
    2. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    3. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
    Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    1. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 45 хоног байна. Ажлын график цахим системд хавсаргах
    2. Газрын тосны барилга байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй, үндсэн ажилтнаар баг бүрэлдэхүүнийг 80%-аас багагүй бүрдүүлсэн байх.
    3. Тухайн чиглэлээрээ 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, /дор хаяж иж бүрэн 5 ШТС эсвэл агуулахын босоо сав 1ш/ ашиглалтанд амжилттай хүлээлгэн өгсөн байх/
    Барилга угсралт /2.1.3/, /2.2.2/Нефтийн агуулах, шатахуун түгээх байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн угсралт /2.2.5/Хийн хангамжийн байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн угсралт /2.2.6/ тусгай зөвшөөрүүдтэй байх
    1. Барилга угсралтын явцад технологийн шийдэл гаргаж зардлыг хэмнэх, үйл ажиллагааны доголдлоос урьдчилан сэргийлэх боломж үүсгэх нь давуу тал болох
    2. Мэргэжлийн байгууллагаар хийгдэж батлагдсан зургийн дагуу технологийн угсралтыг хийж гүйцэтгэх
    3. Хог хаягдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
    4. Хөдөлмөр аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын хувцасаар ажилчдыг хангаж, багаж хэрэгслийн иж бүрэн байдалыг хангаж ажиллана.
    5. Мэргэжлийн байгууллагаар хийгдэж батлагдсан зургийн дагуу технологийн угсралтыг хийж гүйцэтгэх
    6. Зураг, зохиогч байгууллага барилга угсралтын гүйцэтгэгчээр оролцох бол зохиогчийн хяналтыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хийлгэж болно.
    7. Тендерийн ажлын зураг болон даалгавартай холбоотой нэмэлт мэдээллийг менежер Х.Амартүвшингээс авч шаардлагатай бол /утас 88887037, 89888790/
    On-site уулзалт хийж болно
    1. Тендерийн ажлын даалгавар ба нэмэлт зургуудыг хавсралтаас үзнэ үү.
  • Та уг тендерт оролцоогүй !

Ижил төстэй тендерүүд

    10-р хорооллын НОМИН Хайпермаркетын дотор заслын ажил гүйцэтгэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02372 2023-11-24 04:41:26 2023-12-07 07:02:00
    Төлөв: Хаасан
    Дархан худалдаа, үйлчилгээний 2 давхар барилгын 1, 2, 2.5 давхарын төмөр бетон шал цутгаж, өнгөлөх ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02314 2023-09-08 10:30:21 2023-10-10 04:00:00
    Төлөв: Хаасан
    Дархан худалдаа, үйлчилгээний 2 давхар барилгын гадна зам талбайн ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02297 2023-08-25 03:06:36 2023-09-05 04:00:00
    Төлөв: Хаасан