УИД -ийн эрчим хүчний иж бүрэн аудит хийх

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь “УИД Эрчим хүчний иж бүрэн аудит хийлгэх” тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2019 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг    ИТА албаны дарга Эрдэнэбаяраас лавлаж болно.Утас:99053012 , 89886141 Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас 99042898, 89881938  И-мэйл [email protected]  
  • Захиалагч 04 Номин Реалтор ХХК
    Дугаар TN01118
    Нийтэлсэн огноо 2019-10-01 08:23:48
    Эцсийн хугацаа 2019-10-03 04:00:00
    Тендерийн ангилал Зөвлөх үйлчилгээ
    Дэд ангилал ЭРЧИМ ХҮЧНИЙ УГСРАЛТ, ТЭЗҮ ЗУРАГ ТӨСӨЛ, ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТ
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй 2017 оны1-р сарын1 ээс мөрдөж эхлэсэн Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн дагуу Үүрэг хүлээсэн хэрэглэгч эрчим хүчний иж бүрэн нарийвчилсан аудит 36 сарын дотор  хийлгэх заалтын дагуу хийгдэх ажил
    Тусгай шаардлагууд

    1.Анхааруулга:

    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба procurement.nomin.mnцахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээсэн байна.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ.Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

      

    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. 
    • Барилгын эрчим хүчний аудит хийх
    • Цахилгааны хэрэглээнд аудит хийх
    • Агааржуултийн тоног төхөөрөмжинд эрчим хүчний аудит хийх
    • Хөргөлтийн тоног төхөөрөмжинд эрчим хүчний аудит хийх
    • Дулаан болон цэвэр усны шугам хоолойн ханын нимгэрэлт тодорхойлж дүгнэлт гаргах
    • Эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээ авахад шаардлагатай хөрөнгө  оруулалтын төсөл боловсруулах,
    • Аудитын иж бүрэн тайлан хүлээлгэж өгөх 

    Эдгээр үйлчилгээнд НӨАТ орсон байх

    1. 2017 оны1-р сарын1 ээс мөрдөж эхлэсэн Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн дагуу Үүрэг хүлээсэн хэрэглэгч эрчим хүчний иж бүрэн нарийвчилсан аудит 18 сарын дотор  хийлгэх заалтын дагуу хийгдэх эрчим хүчний зөвлөх үйлчилгээ
    2. 3. Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    3. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. Үүний 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ
    4. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 30 хоног байна.
    5. . Тухайн ажил гүйцэтгэх газарт очиж танилцах шаардлагатай.
  • Та уг тендерт оролцоогүй !

Ижил төстэй тендерүүд

    Ажилтнуудын эрүүл мэндийн хугацаат үзлэг хийх эмнэлэгийн байгууллагыг сонгон шалгаруулах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN02287 2023-11-03 01:08:44 2023-11-16 07:27:00
    Төлөв: Хаасан
    CENTURY 21-н маркетингийн компанит ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Голден Пропертиз ХХК TN02188 2023-03-01 08:17:31 2023-03-14 04:00:00
    Төлөв: Хаасан
    Импорт, Экспорт, Дистрибьюшний Бизнесийн салбаруудад ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгох
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Трейдинг TN01955 2022-07-04 07:47:19 2022-08-05 04:00:00
    Төлөв: Хаасан
    Тээврийн хэрэгслийг зайнаас хянах үйлчилгээ нэвтрүүлэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Трейдинг TN01841 2022-02-17 06:27:39 2022-03-11 04:00:00
    Төлөв: Хаасан