1.Анхааруулга: - Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын шаардлага хангасан цахилгааны бараа материалыг хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
- Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
- Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Бараа материалын зардал, тээврийн зардал, НӨАТ, гааль орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
Багц №1 . “TN01142 Замын-үүд агуулах худалдааны төвийн дотор цахилгааны ажлын цахилгааны материал”Багц №2 . “TN01142 Замын-үүд агуулах худалдааны төвийн дотор цахилгааны ажлын барилгын материал”Тендерт оролцогч нь Багц тус бүрт болон зөвхөн 1 багцад үнийн санал өгч болно. - Баталгаат хугацаа 12 сар байна.
- Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
- Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. 6 Ажлын даалгаварт заасан тоо ширхэгийн дагуу чанарын шаардлага хангасан бараа материалыг Гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 7 хоногт нийлүүлнэ. - Ижил төрлийн бараа материал нийлүүлж байсан туршлагатай байх
- Импортлон оруулж ирэхээр санал болгож буй бол нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, нэхэмжлэх /мөнгөн дүнгүй байж болно/ нийлүүлэгч талын танилцуулга, мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх
- 10. Номин ХХК-н чанар,стандартад нийцсэн байх/Ажлын даалгавар болон зураг үзэх/
- Нийлүүлэгдэх бараа чанар, стандартын шаардлага хангаагүйгээс үүссэн хохирлыг бүрэн хариуцах
- Тендерт шалгарагчаас нийлүүлсэн барааг Улаанбаатар хотод Номин реалторын няравт хүлээлгэн өгнө
- Гэрэлтүүлэг болон бусад цахилгаан тоноглол нь ажлын даалгавар болон ажлын зурагт заасан загвар, үзүүлэлтийн техникийн шаардлагыг хангасан байх
- Нийлүүлэгдэх гэрэлтүүлгийн материалын танилцуулга, техник үзүүлэлт бүхий каталог ирүүлэх
- Цахилгааны утас нь орос улсад үйлдвэрлэсэн (КГ, ПВЗ) маркын утас байх шаардлагатай
- Автомат таслуур болон цахилгааны тоноглол IEK бренд дүүцэхүйц байна.
- Компанийн гэрчилгээний хуулбар, танилцуулга
- Сүүлийн 2жилд /2017, 2018 он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл
- Санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 2жилийн/ 2017, 2018 он/ санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт/
- Харьяалагдах банк, татвар, нийгмийн даатгал, шүүхийн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодорхойлолт ирүүлнэ.
- Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
|