- “Номин Холдинг” ХХК нь Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын менежментийн тогтолцооны OHSAS 18001 стандартаас - ISO 45001 стандарт руу шилжихтэй холбогдуулан тус чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниудыг “TN01167 ISO450012018 стандарт нэвтрүүлэх төслийн Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” зөвлөх үйлчилгээний тендерийн материал ирүүлэхийг урьж байна.Энэхүү тендер нь ХЭМАБ-ийн тогтолцоог шинээр нэвтрүүлэх төсөл бус, шинэчлэгдсэн стандарт руу шилжүүлэх ажил болно.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- ISOстандартын баталгаажилтын аудит, аюулгүй байдлын хяналт шалгалт, эрсдлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагыг нотлох гэрчилгээ, бичиг баримтуудын хуулбар
- Зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагын танилцуулга
- Тус ажлыг хийж гүйцэтгэх зөвлөхүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, CV
- Сүүлийн 3 жилд /2016, 2017, 2018он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл
- Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 2жилийн /2017, 2018 он/ санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт/
- Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Татварын ерөнхий газрын e-tax.mta.mnсайтыг ашиглан цахим тодорхойлолт /Хэвлэмэл хуудсыг үнийн саналын баримт бичигт ирүүлэх ба ингэхдээ хуудсын доод хэсэгт байрлах тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаарыг гаргацтай байхаар ирүүлнэ. Тодорхойлолт нь тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна.
- Харьяалагдах банк, нийгмийн даатгал, шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодорхойлолт ирүүлнэ.
Тендерийн материалыг 2019 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн 12:00 минутаас өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.
Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг ДАУЭГ-ийн албаны дарга Д.Бямбажаргалаас лавлаж болно. Утас: 89880049
Бусад мэдээлэлийг тендер үйл ажиллагаа хариуцсан менежер М.Есөн-Эрдэнээс лавлаж болно.
Утас: 89881938