Зуны хувцас 2020 он

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь TN01196 Зуны хувцас 2020 онтендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2020 оны 03 дугаар сарын 23-ний өдрийн  14:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.  

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг    Хангамжийн мэргэжилтэн Нямгэрэлээс  лавлаж болно.       Утас: 89881826
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас 89881938   И-мэйл [email protected]  
  • Захиалагч Номин Тав Трейд
    Дугаар TN01196
    Нийтэлсэн огноо 2020-03-06 05:33:19
    Эцсийн хугацаа 2020-03-23 04:00:00
    Тендерийн ангилал Бараа
    Дэд ангилал Ажлын хувцас
    Баталгаат хугацаатай эсэх "3" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "2" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй
    • Цэнхэр хослол - 371ш , 14н өөр лого , 3н өнгөтэй 
    • Поло подволк-3482ш , 9н өөр лого, 8 өнгөтэй 
    • Хормогч малгайтайгаа хамт- 274ш , 5н өөр лого өнгөтэй
    • Хантааз-512ш , 1 лого өнгөтэй
    • Лифт хослол- 17ш , 1 лого өнгөтэй
    • Улаан хүрэн ЗБ хослол - 43ш , логогүй
    • Моторс-Подволк-11, бомбер-8,сорочик-24,конбинзон-28 1 лого өнгөтэй
    • *Батлагдсан стандарт загварын дагуу цаг хугацаандаа/хуанлийн 21 хоногт / чанартай хувцас нийлүүлэх. 
      *Нэгтгэлийн дагуу Номин Тав Трейд ХХК-ийн Хангамж аж ахуйн салбартай хамтран захиалагч салбаруудад хүргэж өгч баримтуудийг хүлээлгэн өгнө.
    Тусгай шаардлагууд
    • 1.Анхааруулга:
      1. Энэхүү Тендер шалгаруулалтанд Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын шаардлага хангасан материалтай ажлын хувцаснуудыг  хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
      2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
      3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
      4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
      5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
      6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
       
      • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
      1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал, тээврийн зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
      2. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12сар байна.
      3. Сүүлийн 2  жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
      4. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
      Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
      1. *Батлагдсан стандарт загварын дагуу цаг хугацаандаа/хуанлийн 21 хоногт / чанартай хувцас нийлүүлэх. 
      *Нэгтгэлийн дагуу Номин Тав Трейд ХХК-ийн Хангамж аж ахуйн салбартай хамтран захиалагч салбаруудад хүргэж өгч баримтуудийг хүлээлгэн өгнө.
      1. Мэргэшсэн мастер оёдолчин, оёдлын зэрэгтэй ажилчидтай байх
      2. Номин ХХК-н ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлийн стандартад нийцсэн байх.
      3. Ажлын хувцас хийх материалын загвар ирүүлэх
      4. Оёдол эсгүүр, оёмол материалын чиглэлээр үйл ажиллагаа тогтмол явуулдаг байх
      -Тендерийн баримт бичигт заасан тооны хувцасны чанар нь захиалагчид ирүүлсэн 1 ком загварын хувцаснаас материал, чанар (гараар мэдрэхэд ялгаагүй), өнгө зөрүүгүй адил байна. Ялгаа гарсан тохиолдолд Захиалагчид ирүүлсэн хувцсыг бүгдийг Гүйцэтгэгч бөөнөөр буцааж, тендерийн бичиг баримтад заасан , шаардлага хангасан хувцсаар нэн даруй сольж өгнө.
    • -Бүх хувцас хэрэгсэлд орсон материал нь олон улсын холбогдох стандарт болон Монгол улсын ажлын тусгай хувцасны ерөнхий шаардлага хангасан хүний биед сөрөг нөлөөгүй, аливаа цочрол, шархлаа үүсгэхээргүй, биеийн хөлстэй урвалд орох шинэ чанаргүй зориулалтын хувцасны материалаар хийглсэн байна.
    • -Ажлын хувцасны бүх чимэг оёдлыг 1см-т 4-5, дотор холбох, хавсарсан оёдлыг 1см-т 3-4 хатгацтайгаар сайн чанарын утсаар оёно.
    • -Угаалга цэвэрлэгээний дараа агшиж(агшилт суналт нь анхны хэмжээнээс 5%-иас ихгүй) сунахгүй буюу өмсгөлийн анхны хэмжээ болон хувцасны өнгө өөрчлөгдөхгүй , бөөсрөхгүй байх сайн чанарын материалаар хийсэн байна .(угаалтаар ашисан тохиолдолд бүгдийг солино)
    • -Ажлын хувцасанд угаалга, арчилгааны шошго зааварчилгаа, хувцасны хэмжээ, үйлдвэрлэгчийн нэр болон бусад шаардлагатай мэдээллийг хувцас тус бүрт оёж тогтоосон байна.-Захиалагчийн тендерийн бичиг баримтад заасан барааны чанар үзүүлэлтээс давсан, илүү сайн чанар, үзүүлэлттэй байвал давуу тал болно.  
      • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
  • Та уг тендерт оролцоогүй !

Ижил төстэй тендерүүд

    Конвейр /Conveyer/ худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд TN02254 2023-06-14 05:58:15 2023-06-29 04:00:00
    Төлөв: Хаасан
    Салбаруудад нөөцийн цахилгаан үүсгүүр худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд TN02245 2023-05-11 01:20:56 2023-05-29 02:00:00
    Төлөв: Хаасан
    Сервер худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN02244 2023-05-11 00:56:49 2023-05-29 02:00:00
    Төлөв: Хаасан