Усны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь "TN01249 Усны үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2020 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба erp.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.   

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   Хангамжийн мэргэжилтэн Тэгшбуян болон Үйлдвэрийн дарга Х.Энх-Оргилоос лавлаж болно.    Утас:89881847, 89882509 

    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас 89881938 И-мэйл [email protected]  
  • Захиалагч Номин Тав Трейд
    Дугаар TN01249
    Нийтэлсэн огноо 2020-05-22 02:26:22
    Эцсийн хугацаа 2020-06-12 10:00:00
    Тендерийн ангилал Бараа
    Дэд ангилал тоног төхөөрөмж
    Баталгаат хугацаатай эсэх "13" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй 1. Ажлын даалгаврын дагуу чанар үзүүлэлтийг хангасан байна .
    2. Хуанлын 20 хоногт нийлүүлэх боломжтой байх.
    3. Ажлуулах заавар зөвөлгөөг өгч хэвийн ажиллагаанд оруулан хүлээлгэн өгөх.
    4.Сэлбэг хэрэгслийг тасралтгүй нийлүүлдэг байх
    Тусгай шаардлагууд 1.Анхааруулга:
    1. Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын  шаардлага хангасантоног төхөөрөмжүүдийг хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    7. Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    8. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Бараа, материалын зардал, тээврийн зардал,  НӨАТ, гааль, бэлдэцийг үйлдвэрийн байранд хүргэх тээврийн зардал зэрэг тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх бүхий л зардал орсон байх
    9. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12сар байна.
    10. Сүүлийн 1 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    11. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
    Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    1. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа:  Гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 20 хоног
    2. Импортлон оруулж ирэхээр санал болгож буй бол нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, нэхэмжлэх /мөнгөн дүнгүй байж болно/  нийлүүлэгч талын танилцуулга, чанарын гэрчилгээ, барааны танилцуулга,  мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх
    3. Ажлын даалгаварт заасан чанар болон үзүүлэлттэй дүйцэхүйц байх.
    4. Нийлүүлэгдэх барааны чанарын гэрчилгээ, барааны танилцуулга,  мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх

    11. Угсралт сууриулалт хийх, ажиллуулах заавар зөвөлгөөг өгч гарын авлагаар ханганхэвийн ажиллагаанд оруулан хүлээлгэн өгөх.
    12. Сэлбэг хэрэгслийг тасралтгүй нийлүүлэх боломжтой байх
      
    • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Конвейр /Conveyer/ худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд TN02254 2023-06-14 05:58:15 2023-06-29 04:00:00
    Төлөв: Хаасан
    Салбаруудад нөөцийн цахилгаан үүсгүүр худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд TN02245 2023-05-11 01:20:56 2023-05-29 02:00:00
    Төлөв: Хаасан
    Сервер худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN02244 2023-05-11 00:56:49 2023-05-29 02:00:00
    Төлөв: Хаасан