1.Анхааруулга: - Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын шаардлага хангасан серверүүдийгбогино хугацаанд нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
- Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
- Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
- Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 24 сар байна.
- Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
4.. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. - Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа: Бэлэн байгаа болон хамгийн бага боломжит хугацааг санал болгох
- *Батлагдсан ажлын даалгаврын шаардлага үзүүлэлтийг хангасан байна.
- Импортлон оруулж ирэхээр санал болгож буй бол нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, нэхэмжлэх /мөнгөн дүнгүй байж болно/ нийлүүлэгч талын танилцуулга, мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх
- Үнийн саналтай хамт бүтээгдэхүүний техник үзүүлэлт, танилцуулга, гарал үүслийн гэрчилгээ, албан ёсны борлуулагч эсэх, биш бол нийлүүлж буй газрын мэдээлэл танилцуулга, баталгаа заавал хавсарган ирүүлнэ.
- Fujitsu RX2530 M5 болон түүнтэй дүйцэхүйц үзүүлэлттэй нийт 6 ширхэг сервер
худалдан авна. - Ямар нэгэн эрхийн зөрчилгүй оригиналь бараа байх.
- Монголд засвар үйлчилгээ болон дэмжлэг үйлчилгээ үзүүлэх албан ёсны компани, мэргэжилтэнтэй байх.
- Тендерийн ажлын даалгаварыг хавсралтаас үзнэ үү.
|