Захиалагч |
04 Номин Реалтор ХХК |
Дугаар |
TN01280 |
Нийтэлсэн огноо |
2020-07-30 06:55:48 |
Эцсийн хугацаа |
2020-08-24 01:15:00 |
Тендерийн ангилал |
Барилга байгууламжийн ажил, ажил-ҮС харьцуулалттай худалдан авалт |
Дэд ангилал |
Фасад |
Баталгаат хугацаатай эсэх |
"12" сар
|
Гүйцэтгэлийн баталгаа |
Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
|
Ажлын туршлага |
"3" жил
|
Хувилбарт тендер |
Үгүй
|
Тусгай зөвшөөрөл |
Тийм
|
Дэлгэрэнгүй |
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, багаж хэрэгслийн бүрэн байдлыг хангаж ажиллана,
- Талбайн хог хаягдалыг тухай бүр бүрэн зайлуулна.
- Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багц болох ажиллах хүч, материал, тээвэр болон машин механизмын зардлаас бүрдэнэ. Үүнд НӨАТ орсон байна.
- Гэрээ байгуулснаас хойш гэрээт ажлыг хуанлийн 20 хоногт багтааж гүйцэтгэнэ.
- Металл хавтангийн өнгийг зургийн дагуу өнгөтэй адилхан хавтангаар хийж гүйцэтгэнэ
|
Тусгай шаардлагууд |
1.Анхааруулга:- Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
- Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
- Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
- Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12сар байна.
- Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
- Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. - Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 20 хоног байна.
- Гүйцэтгэгч компани тухайн ажлыг бие даан гүйцэтгэх чадамжтай байх.
- Хог хаягдлыг тусгай хогийн цэг дээр тухай бүрт тээвэрлэж хаяна.
- Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана. ХААБ инженертэй байх, томилсон тушаал ирүүлэх
- Ажлын график заавал ирүүлнэ
- Ажлын даалгавар , зургийн дагуу ажил гүйцэтгэнэ.
- Металл хавтангийн өнгийг зургийн дагуу өнгөтэй адилхан хавтангаар хийж гүйцэтгэнэ
- Тусгай зөвшөөрөлтэй компани байх
- Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
|