Шинэ жилийн бэлгийн хайрцаг нийлүүлэх

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь “   TN01318 Шинэ жилийн бэлгийн хайрцаг нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.   

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   Хангамжийн мэргэжилтэн Нямгэрэлээс лавлаж болно.    Утас: 89881826  
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас 89881938 И-мэйл [email protected]  
  • Захиалагч 01 Номин Холдинг ХХК
    Дугаар TN01318
    Нийтэлсэн огноо 2020-11-03 03:22:25
    Эцсийн хугацаа 2020-11-11 04:00:00
    Тендерийн ангилал Бараа
    Дэд ангилал пиццаны хайрцаг
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй
    Бэлгийн цаасан хайрцаг нь өнгө зөрүүтэй гарах магадлалтай /хатуу хайрцаг нь будаг уудаг тул өнгөний зөрүү их гардаг/ тул очиж шалган үзэх, загьар хайрцаг авчирч үзүүлэх.
    Нийлүүлэх боломжтой хамгийн богино хугацааг санал болгох.
    Хайрцаг нь битүүмж сайтай, даац сайтай доогуураа задрахгүй байх талаас анхаарна уу.
    Бэлэгний хайрцгийг ажилчид угсардаг тул онгойх хэсгийг бат бөх байлгахад анхаарна уу



    Тусгай шаардлагууд 1.Анхааруулга:
    1. Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын  шаардлага хангасан материалтай сав баглаа боодолуудыг хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
     
    1. Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    2. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    3. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 6 сар байна.
    4. Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    5. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
    Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. 6.Ажил гүйцэтгэж дуусах хугацаа:  Богино хугацаанд нийлүүлэх нь давуу тал болно.
    1. Мэргэшсэн ажилчид, үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй байх
    2. Импортлон оруулж ирэхээр санал болгож буй бол нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, нэхэмжлэх /мөнгөн дүнгүй байж болно/  нийлүүлэгч талын танилцуулга, мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх
    3. 10. Номин ХХК-н сав баглаа боодлын стандартад нийцсэн байх. /Ажлын даалгавар болон зураг үзэх/
    • Чанарын шаардлага, стандарт хангасан байх
    • Бэлгийн хайрцаг /3 төрлийн эх бэлтгэлтэй/, Офсет хэвлэл
    * 3 давхар E үелээт хайрцаг
    * Гадна тал цагаан цаас
    * Гадна тал бүрэлттэй
    * Хэв зүсэлттэй
    * Бөөр наалттай
    * Цонх слайд наалттай
    * Эрчилсэн даавуун оосортой
    Хайрцаг нь битүүмж сайтай, даац сайтай доогуураа задрахгүй байх
    - Бэлгийн цаасан хайрцаг нь өнгө зөрүүтэй гарах магадлалтай /хатуу хайрцаг нь будаг уудаг тул өнгөний зөрүү их гардаг/ тул очиж шалган үзэх, загвар хайрцаг авчирч үзүүлэх.
    -Бэлэгний хайрцгийг ажилчид угсардаг тул онгойх хэсгийг бат бөх байлгахад анхаарна уу 
    1. Нийлүүлэгдэх барааны  хэв,загвар ирүүлэх /Лого өөр байж болно/
     
    • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
  • Та уг тендерт оролцоогүй !

Ижил төстэй тендерүүд

    Конвейр /Conveyer/ худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд TN02254 2023-06-14 05:58:15 2023-06-29 04:00:00
    Төлөв: Хаасан
    Салбаруудад нөөцийн цахилгаан үүсгүүр худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд TN02245 2023-05-11 01:20:56 2023-05-29 02:00:00
    Төлөв: Хаасан
    Сервер худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN02244 2023-05-11 00:56:49 2023-05-29 02:00:00
    Төлөв: Хаасан