УИД хяналтын өрөөнд суурилуулах дэлгэц, дагалдах тоног төхөөрөмж нийлүүлэх

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь TN01329 УИД хяналтын өрөөнд суурилуулах дэлгэц, дагалдах тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2020 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба erp.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.   

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   Хангамжийн мэргэжилтэн Нямгэрэл / Утас: 89881826/, дэлгэцийн инженер Сайнбаяр /утас 89885004/ нараас лавлаж болно.    
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас 89881938 
    И-мэйл [email protected]  
  • Захиалагч 01 Номин Холдинг ХХК
    Дугаар TN01329
    Нийтэлсэн огноо 2020-12-01 05:19:14
    Эцсийн хугацаа 2020-12-17 04:00:00
    Тендерийн ангилал Бараа
    Дэд ангилал Дохиолол хамгаалал
    Баталгаат хугацаатай эсэх "24" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "0.05%"
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    Хяналтын өрөөний систем ашиглах:
    1.Хяналтын дэлгэц \46 инч\
    2.Дэлгэц суурилууах суурь
    3.Дүрс шилжүүлэх процессор 
    4. Суурилуултын төлбөр орсон байх
    5. Баталгаат хугацаа 2 жил байх

    Тусгай шаардлагууд

    1.Анхааруулга:

    1. Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын  шаардлага хангасан дэлгэц, дагалдах хэрэгсэлүүдийг хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    7. Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    8. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Бараа, материалын зардал, тээврийн зардал,  НӨАТ, гааль орсон байх зэрэг тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх бүхий л зардал орсон байх

    Хяналтын өрөөний систем :

    1. Хяналтын дэлгэц \46 инч\ - 6ш
    2. Дэлгэц суурилууах суурь

    3.Дүрс шилжүүлэх процессор 

    1. Суурилуултын төлбөр орсон байх

    6 ширхэг дэлгэц нь нэг том дэлгэц болж ажиллах,хяналтын дэлгэц тод нягтрал сайтай байх

    1. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 24 сар байна.
    2. Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    3. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.

    Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

    1. Ажил гүйцэтгэх хугацаа:  Бараа бүтээгдэхүүн бэлэн бол давуу тал болно
    2. Импортлон оруулж ирэхээр санал болгож буй бол нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, нэхэмжлэх /мөнгөн дүнгүй байж болно/  нийлүүлэгч талын танилцуулга, чанарын гэрчилгээ, барааны танилцуулга,  мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх
    3. 10. Номин ХХК-нстандартад нийцсэн байх./Ажлын даалгавар болон зураг үзэх/
    4. Нийлүүлэгдэх барааны чанарын гэрчилгээ, барааны танилцуулга,  мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх

     

    • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
  • Та уг тендерт оролцоогүй !

Ижил төстэй тендерүүд

    Конвейр /Conveyer/ худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд TN02254 2023-06-14 05:58:15 2023-06-29 04:00:00
    Төлөв: Хаасан
    Салбаруудад нөөцийн цахилгаан үүсгүүр худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд TN02245 2023-05-11 01:20:56 2023-05-29 02:00:00
    Төлөв: Хаасан
    Сервер худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN02244 2023-05-11 00:56:49 2023-05-29 02:00:00
    Төлөв: Хаасан