| Тусгай шаардлагууд |
1.Анхааруулга:- Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын шаардлага хангасантавилгуудыг хугацаанд нь үйлдвэрлэж угсарч нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
- Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
- Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Бараа, материалын зардал, тээврийн зардал, НӨАТ, гааль, бэлдэцийг үйлдвэрийн байранд хүргэх тээврийн зардал зэрэг тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх бүхий л зардал орсон байх
- Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12сар байна.
- Сүүлийн 1 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
- Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. - Наадам салбар дээр хийгдэх Хоолны тейк шилэн хийцлэлтэй 1, ЗББ тейк 2ш, Бараа олгохын өрөөний хаалт, тавилгатай, шилэн хийцлэлтэй. бүх өнгө шаргал зургийн дагуу
- Ажил гүйцэтгэж дуусах хугацаа: Гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 21 хоног. Тавилгын үйлдвэрлэлд ашиглагдах бараа материалын нөөц хангалттай, ажлыг гүйцэтгэх явцад бараа материалын хомсдолд орохгүй байх шаардлагатай/
- Ажлын даалгаварт заасан чанар болон үзүүлэлттэй дүйцэхүйц байх.
- Нийлүүлэгдэх барааны чанарын гэрчилгээ, барааны танилцуулга, мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх, материалын загвар заавал ирүүлэх.
| 11. Угсралт сууриулалт хийж акт үйлдэн хүлээлгэн өгөх.12. Шилэн хийцлэлтэй ОАК өнгөтэй, өнгийг тухайн үед Захиалагчаар сонгуулах | - Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
|