Авто зогсоолын системийн иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлэх

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь TN01354 Авто зогсоолын системийн иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2020 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлнэ үү.  Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.   

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   инженер Сайнбаяр /Утас: 89885004/ Систем удирдлагын мэргэжилтэн Идэрмөнх /Утас: 89113993/ нараас  лавлаж болно.     
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас 89881938,  И-мэйл [email protected]
  • Захиалагч 01 Номин Холдинг ХХК
    Дугаар TN01354
    Нийтэлсэн огноо 2020-12-09 05:58:40
    Эцсийн хугацаа 2021-01-07 04:00:00
    Тендерийн ангилал Бараа
    Дэд ангилал тоног төхөөрөмж
    Баталгаат хугацаатай эсэх "18" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    “Номин Холдинг” ХХК-ийн салбар нэгж, салбар дэлгүүрийн авто зогсоолын системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтанд ашиглагдах материал, тоног төхөөрөмжийн зөвшөөрөгдөх доод үзүүлэлт, суурилуулалт хийх 

    Тусгай шаардлагууд

    1.Анхааруулга:

    1. Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын  шаардлага хангасан автозогсоолын тоног төхөөрөмжүүдийг богино  хугацаанд  нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    7. Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    8. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх

    “Номин Холдинг” ХХК-ийн салбар нэгж, салбар дэлгүүрийн авто зогсоолын системийн тоног төхөөрөмжүүдийг програм хангамжийн хамт нийлүүлэх, угсралт суурилуулалт хийх Ерөнхий шаардлага: 1.Төлбөр төлөх цэг нь дэлгүүрийн касс болон авто зогсоолын ажилтаны байр байна 2 В1 давхрын зогсоолд зогссон хэрэглэгчийн төлбөр гадна талбайн зогсоол төлбөр хоёр өөр тарифтай байх,Тус тусдаа төлбөр бодогдох 3.Номин ПОС-ын програмтай нийцэж ажилладаг байна 4.Төхөөрөмжийн гэмтсэн тохиолдолд төлбөр бодох аргачлал байх 

    1. Суурилуулалтын гарын авлагыг тендерийн материалд хамт  ирүүлнэ.

     

    1. Төрөлжсөн тайлан,Эрэмбэлсэн хайлт,Тооцооны түүх гаргадаг байх

     

    1. И-баримт хэвлэх,Төлбөрийн мэдээлэл

     

    1. Дугаар танилт  96% дээш таньдаг байх

     

    1. Нэг сервер дээр олон салбаруудыг хянах,бүртгэх нэгдсэн байдлаар удирдах

     

    1. Зогсоолын багтаамж,дүүргэлт тооцох дэлгэцээр харуулах

     11.Нэмэлт хөгжүүлэлт хийх боломжтой эсэх\төлбөртэй бол мэдээлэл хавсаргах\ 12.Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ найдвартай ажиллагаа\ баталгаат хугацаа 18 сар\ цаашид гэрээ хийж засвар үйлчилгээ үзүүлэх үнийн санал\ хавсаргах\

    1. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 18 сар байна.
    2. Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.

    4.. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.

    1. Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа: Бэлэн байгаа болон хамгийн бага боломжит хугацааг санал болгох
    2. *Батлагдсан ажлын даалгаврын шаардлага үзүүлэлтийг хангасан байна.
    3. Импортлон оруулж ирэхээр санал болгож буй бол нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, нэхэмжлэх /мөнгөн дүнгүй байж болно/  нийлүүлэгч талын танилцуулга, мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх
    • Тендерийн ажлын даалгаварыг хавсралтаас үзнэ үү.
  • Та уг тендерт оролцоогүй !

Ижил төстэй тендерүүд

    Конвейр /Conveyer/ худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд TN02254 2023-06-14 05:58:15 2023-06-29 04:00:00
    Төлөв: Хаасан
    Салбаруудад нөөцийн цахилгаан үүсгүүр худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд TN02245 2023-05-11 01:20:56 2023-05-29 02:00:00
    Төлөв: Хаасан
    Сервер худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN02244 2023-05-11 00:56:49 2023-05-29 02:00:00
    Төлөв: Хаасан