ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга: - Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
- Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
- Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар ажиллах зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
- Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12сарбайна. /гүйцэтгэсэн ажил болон төхөөрөмжинд баталгаа өгөх/
- Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
-Барилгын дотор халаалт, салхивч шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмж угсрах тусгай зөвшөөрөлтэй байх - - Угсралтын ажлыг технологийн ажлын зургийн дагуу угсралтын ажлын БН ба Д-н дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг баримтлан ажиллана.- Угсралтын ажлын технологийн картыг гэрээнд хавсаргана. |
- Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. Үүний 5%-д ньНомин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
- Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 25хоногбайна. Ажлын график болон ажиллах хүчний графикийг тендерийн баримт бичигт заавал хавсарган ирүүлнэ.
Гүйцэтгэлийн хугацаа: 1. Төхөөрөмжийн захиалга 10 хоног. - Угсралт, нийлүүлэлт 10 хоног
- Хэвийн ажиллагаа хангах, тестлэх 5 хоног
- Гүйцэтгэгч компани тухайн ажлыг бие даан гүйцэтгэх чадамжтай байх.
Мэргэшсэн Инженер техникийн ажилчдын тушаал, дипломны хуулбар хавсарган ирүүлнэ. - Хог хаягдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
- Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
БНБД 41-01-11 Халаалт агаар сэлгэлт кондиционер, MNS 5825:2007 Орон сууц олон нийтийн барилга, өрөөний дотор агаарын үзүүлэлт зэргийг мөрдлөг болгож ажиллах - Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
|