1.Анхааруулга: - Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
- Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
- Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар ажиллах зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
- Доорх үндсэн ажлуудыг гүйцэтгэнэ.
- 20-100 диаметртэй галын ган хоолой 1-р давхар таазаар угсрах
- 15 диаметртэй 60ш спринклер хошуу таазаар угсрах
- Галын автомат буу 2ш угсрах, галын бууны автоматкын кабель татаж холбох, галын бууг ажилд оруулах, үндсэн автоматкын системд холбож автоматжуулах
- Галын 2ш бууны үнийг үнийн саналд оруулахгүй. /Захиалагч талаас гаргана/
- Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 36сарбайна. /гүйцэтгэсэн ажил болон төхөөрөмжинд баталгаа өгөх/
- Дотор сантехникийн болон автомат галын шугам сүлжээ, тоноглол угсарч байсан туршлагатай байх
Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.БНБД 40-05-98-Барилгын доторхи усан хангамж, ариутгах татуурга, БНБД40-05-16-Усан хангамжийн ситем, БНБД40-06-16-Дотор сантехникийн систем, БНБД-21-04-05-Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл зэргийг мөрдлөг болгож ажиллах. - Сантехникийн болон автомат галын шугам, тоноглол угсрах тусгай зөвшөөрөлтэй байх.
- Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. Үүний 5%-д ньНомин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
- Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 21 хоногбайна. /шөнөөр ажиллана/
Ажлын графикийг тендерийн баримт бичигт заавал хавсарган ирүүлнэ. - Гүйцэтгэгч компани тухайн ажлыг бие даан гүйцэтгэх чадамжтай байх.
- Газар дээр очиж одоо байгаа байдалтай танилцах
Мэргэшсэн Инженер техникийн ажилчдын тушаал, дипломны хуулбар хавсарган ирүүлнэ. - Хог хаягдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
- Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
- Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
|