ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга: - Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба erp.nomin.mnцахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээсэн байна.
- Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
- Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
- Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар ажиллах зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
Дорнод Номин салбарын дулааны үзель угсрах. Дорнод салбар нь халаалтын 1-р контураас шууд хэрэглээгээ авдаг ба "Дорнод Дулааны шугам сүлжээ" ТӨХК-иас шаардлага хүргүүлсний үндсэн дээр 2-р контур луу шилжүүлэх буюу "Дулааны үзель" угсрах ажил юм. Дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. - Ялтсан бойлер суурьлуулах
- Халаалтын эргэлтийн насос угсрах
- Даралт барих систем, Тэлэлтийн сав, Даралт барих хаалт угсрах
- Температур тохируулах автомат хаалт, датчки, контроллёр холболт суурьлуулалт
- Нэмэлт усны систем угсралт
- Үзелийн цахилгаан тоноглолын цахилгаан холболт
- Таслах хаалт болон холбох хэрэгсэл угсрах, гагнах
- Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12 сар байна.
- Сүүлийн 3жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
- Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
- Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 21хоногбайна.
- Төхөөрөмж нийлүүлэх хугацаа: 7хоног
- Ялтсан дулаан солилцуур угсрах: 3хоног
- Үзелийн туслах тоноглолууд угсрах: 9хоног
- Шинээр угсарсан системийг шахалтаар шалгах: 1хоног
- Ажил хүлээлцэх: 1 хоног
Тавигдах шаардлагууд: -Барилга угсралтын дараах тусгай зөвшөөрөлтэй байх (2.2.1 Барилгын дотор халаалт,-Өмнө нь дотор халаалтын систем угсарч байсан туршлагатай. (3 жилээс дээш) -Өмнө нь дулааны үзель угсарч ашиглалтанд оруулж байсан туршлагатай байх. (3-иас дээш) -Барилга угсралтын дараах тусгай зөвшөөрөлтэй байх (2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт) -Ажлыг гүйцэтгэх явцдаа дараах барилгын норм дүрм стандартыг баримталж ажиллах. *БНБД 41-05-18 (Дулааны сүлжээ) *БНБД 41-03-13 (Зуухны тоног төхөөрөмж) *БНБД 41-01-11 (Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер) *БНБД 41-04-13 (Тоног төхөөрөмж, дамжуулах хоолойн дулаан тусгаарлалт) *БНБД 23-02-09 (Барилгын дулаан хамгаалалт) *БНБД 23-103-10 (Барилгын дулаан хамгаалалт төлөвлөлт) *БНБД 12-03-04 (Барилгын үйлдвэрийн хөдөлмөр аюулгүйн ажиллагааны дүрэм) *БНБД 12-101-05 (Барилгын угсралтын ажрах системийг шахалтаар шалгах -Гагнуурын ажлыг хийх явцад салбарын илд мөрдөх хөдөлмөр хамгааллын дүрэм) -Ажлыг ажлын зургийн дагуу чанартай угсХАБЭА-н ажилтантай холбогдож зааварчилгаа өдөр тутамдаа авах -НӨАТ төлөгч байх - .Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.)
- .Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
- Бүрдүүлэх бичиг баримтууд: (Тендерийн босго үнээс хамаарч шаардах бичиг баримт өөр байна.)-Хавсралт ТББ үзэх
|