ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга: - Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын шаардлага хангасан бараабүтээгдэхүүнүүдийг хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
- Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
- Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Бараа, материалын зардал, тээврийн зардал, НӨАТ, гааль орсон байх зэрэг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх бүхий л зардал орсон байх
- *Нийт захиалга нь 12 сарын хэрэглээний захиалга бөгөөд захиалгыг Захиалсан салбар бүрт хүргэлттэйгээр нийлүүлэх.- *Захиалгыг авах бүрт авсан хэмжээний нэхэмжлэхийн дагуу төлбөрийг төлнө - Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12 сар байна.
- Сүүлийн 1 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
- 4. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 5 хувь байна.
Үүнд Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. - Ажил гүйцэтгэж дуусах хугацаа: Хуанлийн 30 хоног Богино хугацаанд нийлүүлэх нь давуу тал болно.
- Импортлон оруулж ирэхээр санал болгож буй бол нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, нэхэмжлэх /мөнгөн дүнгүй байж болно/ нийлүүлэгч талын танилцуулга, чанарын гэрчилгээ, барааны танилцуулга, мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх
10.Нийлүүлэгдэх барааны чанарын гэрчилгээ, барааны танилцуулга, мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх 11. *Батлагдсан ажлын даалгаврын шаардлага үзүүлэлтийг хангасан байна 12. *Захиалга өгөгдсөнөөс хойш 30 хоногийн дотор нийлүүлэх боломжтой байх 13. Жич: Богино хугацаанд нийлүүлэх санал нь давуу тал болно14. *Биллийн цаас 60гр (+-5гр) байна . Ажлын даалгавар үзэх |
Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
- Бүрдүүлэх бичиг баримтууд: (Тендерийн босго үнээс хамаарч шаардах бичиг баримт өөр байна.) - ТББ үзэх
|