- “Номин Холдинг” ХХК нь Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх андеррайтерийн тусгай зөвшөөрөлтэй компаниудыг “TN01725 Брокерийн үйлчилгээ үзүүлэх ҮЦКомпани сонгон шалгаруулах тендер” зөвлөх үйлчилгээний тендерийн материал ирүүлэхийг урьж байна.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:
- Тусгай зөвшөөрөл
- - Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх Брокерийн тусгай зөвшөөрөл авсныг нотлох баримт - Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар
- Хүний нөөцийн чадавхи
- - Удирдлагын багийн танилцуулга, мэргэжлийн диплом, сертификат, үнэмлэх хавсаргах
- Санхүүгийн чадавхи
- - Санхүүгийн татварт баталгаажсан тайлан, сүүлийн 2 жил.- 2 жилээс богино хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол ажилласан хугацааны тайлан.
- Харьяалагдах банк, татвар, нийгмийн даатгал, шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодорхойлолт ирүүлнэ.
- Үнийн санал
Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг Санхүүгийн менежер Б.Номингоос лавлаж болно. Утас: 89881277 И-Мэйл: nomin.bа[email protected] |
Бусад мэдээлэлийг тендер үйл ажиллагаа хариуцсан менежер М.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас: 89881938 И-Мэйл: [email protected] |