ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА - Анхааруулга:
- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналыг procurement.nomin.mn цахим системд өөрийн эрхээр нэвтрэн илгээсэн байна. Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.
- Үнийн саналаас бусад чадавхийнбичиг баримтыг ил цаасан хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
- Захиалагчийн эрх ашигт бүрэн нийцүүлэн үйлчлэх боломжийг хязгаарлаж болох бодит буюу болзошгүй ашиг сонирхлын зөрчил эсвэл ийм үр дагаварт хүрч болохуйц гэж тооцогдохоор аливаа нөхцөл байдлын талаар оролцогч мэдэгдэх ёстой. Ийм нөхцөл байдлыг мэдэгдээгүй нь тендерт оролцогчийг шалгаруулалтаас хасах эсвэл гэрээ цуцлах үндэслэл болно.
- Тендерийн шаардлага:
- Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар хийх бол илүү цагийн зардал болон НӨАТ орсон байх
Хөрсний геологийн шинжилгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байх - Төсөлд барилгажих талбай нийт 25га бөгөөд 5ш блокоос бүрдэнэ.
- Шинээр төлөвлөж байгаа
- -16-н давхар барилгад 30м гүнтэй
- -Барилга хооронд 6м гүнтэй өрөмдлөг хийх.
- Барилга байгууламжийн буурь, суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм, БНбд 50-01-16, 12 дугаар бүлгийн 2 дугаар /инженер-геологийн ба геотехникийн судалгааны ажлын онцлог/ заалтын дагуу хйиж гүйцэтгэнэ.
- Судалгааны ажилд хээрийн ажил, талбайн туршилт, лабораторын ажил, суурин боловсруулалтын ажлууд багтсан байна.
- Ажил гүйцэтгэх хугацаа хуанлын 21 хоног байна.
- Ажлын үе шатны хуваарь ирүүлэх
*Цооног тавих координат цэгийг захиалагч тал сонгон шалгаруулалтанд тэнцсэн компанид өгнө. - Бэлэн болсон Геологийн дүгнэлтийгмагадлалд оруулан баталгаажуулан 2хувь үйлдэн захиалагч талд хүлээлгэн өгнө.
- Гүйцэтгэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрөл
Тендерт оролцогч нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ: - Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон тусгай зөвшөөрөл
- Хөрсний шинжилгээ, геологийн дүгнэлт хийхэрх бүхий байгууллагыг нотлох гэрчилгээ, бичиг баримтуудын хуулбар
- ААН, байгууллагын танилцуулга
- Тус ажлыг хийж гүйцэтгэх зөвлөхүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, CV
- Сүүлийн 3 жилд /2018, 2019, 2020он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл
- Хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 2 жилийн /2019, 2020он/ санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт/
- Харьяалагдах банк, Татвар,нийгмийн даатгал, шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодорхойлолт ирүүлнэ.
3.Тендерийн ажлын даалгаварыг хавсралтаас үзэх - Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсаргана)
- Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд)
- Бүрдүүлэх бичиг баримтууд: (Тендерийн босго үнээс хамаарч шаардах бичиг баримт өөр байна.)Хавсралт ТББ үзэх
|