Инженер геологийн дүгнэлт

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь TN01737 Инженер геологийн дүгнэлт тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон хуулийн этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлж болно.

    Ажлын  даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг Барилга Хяналтын инженер Ч.Сэргэлэнбат 
    Утас 89881936 болон Төслийн менежер Б.Мөнх-Эрдэнэ утас 89881826 нараас лавлаж болно 
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас 89881938   И-мэйл [email protected]  
  • Захиалагч 01 Номин Холдинг ХХК
    Дугаар TN01737
    Нийтэлсэн огноо 2021-11-30 02:23:56
    Эцсийн хугацаа 2021-12-09 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламжийн ажил
    Дэд ангилал Барилгын суурь
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "3" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй
    • Хөдөлмөрийн аюулгүй байдал, багаж хэрэгслийн бүрэн байдлыг хангаж ажиллана,
    • Талбайн хог хаягдалыг тухай бүр бүрэн зайлуулна.
    • Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багц болох ажиллах хүч, материал, тээвэр болон машин механизмын зардлаас бүрдэнэ. Үүнд НӨАТ орсон байна. 
    • Гэрээ байгуулснаас хойш гэрээт ажлыг хуанлийн 21 хоногт багтааж гүйцэтгэнэ.
    Тусгай шаардлагууд

    ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА

    1. Анхааруулга:
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг procurement.nomin.mn цахим системд өөрийн эрхээр нэвтрэн илгээсэн байна. Цахимаар үнийн саналаа илгээгээгүй тохиолдолд тендерт оролцогчоор хүлээн авахгүй болно.
    4. Үнийн саналаас бусад чадавхийнбичиг баримтыг ил цаасан хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    7. Захиалагчийн эрх ашигт бүрэн нийцүүлэн үйлчлэх боломжийг хязгаарлаж болох бодит буюу болзошгүй ашиг сонирхлын зөрчил эсвэл ийм үр дагаварт хүрч болохуйц гэж тооцогдохоор аливаа нөхцөл байдлын талаар оролцогч мэдэгдэх ёстой. Ийм нөхцөл байдлыг мэдэгдээгүй нь тендерт оролцогчийг шалгаруулалтаас хасах эсвэл гэрээ цуцлах үндэслэл болно.

     

    1. Тендерийн шаардлага:

     

    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар хийх бол илүү цагийн зардал болон НӨАТ орсон байх

     Хөрсний геологийн шинжилгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байх

    • Төсөлд барилгажих талбай нийт 25га бөгөөд 5ш блокоос бүрдэнэ.
    • Шинээр төлөвлөж байгаа
    • -16-н давхар барилгад 30м гүнтэй
    • -Барилга хооронд 6м гүнтэй өрөмдлөг хийх.
    • Барилга байгууламжийн буурь, суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм, БНбд 50-01-16, 12 дугаар бүлгийн 2 дугаар /инженер-геологийн ба геотехникийн судалгааны ажлын онцлог/ заалтын дагуу хйиж гүйцэтгэнэ.
    • Судалгааны ажилд хээрийн ажил, талбайн туршилт, лабораторын ажил, суурин боловсруулалтын ажлууд багтсан байна.
    • Ажил гүйцэтгэх хугацаа хуанлын 21 хоног байна.
    • Ажлын үе шатны хуваарь ирүүлэх

    *Цооног тавих координат цэгийг захиалагч тал сонгон шалгаруулалтанд тэнцсэн компанид өгнө.

    • Бэлэн болсон Геологийн дүгнэлтийгмагадлалд оруулан баталгаажуулан  2хувь үйлдэн захиалагч талд хүлээлгэн өгнө.
    • Гүйцэтгэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрөл

    Тендерт оролцогч нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ:

    • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон тусгай зөвшөөрөл
    • Хөрсний шинжилгээ, геологийн дүгнэлт хийхэрх бүхий байгууллагыг нотлох гэрчилгээ, бичиг баримтуудын хуулбар
    • ААН, байгууллагын танилцуулга
    • Тус ажлыг хийж гүйцэтгэх зөвлөхүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, CV
    • Сүүлийн 3 жилд /2018, 2019, 2020он/ хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл
    • Хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 2 жилийн /2019, 2020он/ санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан дүгнэлт/
    • Харьяалагдах банк, Татвар,нийгмийн даатгал, шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодорхойлолт ирүүлнэ.

    3.Тендерийн ажлын даалгаварыг хавсралтаас үзэх

    1. Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсаргана)
    2. Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд)
    3. Бүрдүүлэх бичиг баримтууд: (Тендерийн босго үнээс хамаарч шаардах бичиг баримт өөр байна.)Хавсралт ТББ үзэх

           

  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    10-р хорооллын НОМИН Хайпермаркетын дотор заслын ажил гүйцэтгэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02372 2023-11-24 04:41:26 2023-12-07 07:02:00
    Төлөв: Хаасан
    Дархан худалдаа, үйлчилгээний 2 давхар барилгын 1, 2, 2.5 давхарын төмөр бетон шал цутгаж, өнгөлөх ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02314 2023-09-08 10:30:21 2023-10-10 04:00:00
    Төлөв: Хаасан
    Дархан худалдаа, үйлчилгээний 2 давхар барилгын гадна зам талбайн ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02297 2023-08-25 03:06:36 2023-09-05 04:00:00
    Төлөв: Хаасан