Номун виллаж цахилгааны ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь  TN01818 Номун виллаж цахилгааны ажил тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2022 оны 1 дүгээр сарын 05-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлж болно. 

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг  цахилгааны  инженер  Б.Шинэбаяраас  лавлаж болно.       Утас: 89881990 
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас: 89881938  И-мэйл [email protected]  
  • Захиалагч 01 Номин Холдинг ХХК
    Дугаар TN01818
    Нийтэлсэн огноо 2021-12-22 08:31:18
    Эцсийн хугацаа 2022-01-12 02:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламжийн ажил
    Дэд ангилал Цахилгаан
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "3" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй
     Ажиллах хүчний зардал, материалын зардал ,тээврийн зардал, хог хаягал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх Хог хагдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
    Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
    Гэрээт ажлыг гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 30 хоногт багтааж гүйцэтгэх
    Барилгын цахилгаан угсралтын  тусгай зөвшөөрөлтэй байх ТЗ 2-4, БА-6.3
    Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд /баталгаат хугацааг оролцуулан доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна;
    Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохиролын даатгал;
    Гэнэтийн ослын даатгал, Өөрийн ажилчдын гэнэтийн ослын даатгал;
    Тусгай шаардлагууд
    ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга:
    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар ажиллах зардал, томилолтын зардал НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд /баталгаат хугацааг оролцуулан доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна;- Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохиролын даатгал;- Гэнэтийн ослын даатгал, Өөрийн ажилчдын гэнэтийн ослын даатгал; . Цахилгааны  ажил дээр ажлын график гаргаж ирүүлэх                                                                                                                                
    1. Батлагдсан зураг төсвийн дагуу цахилгааны угсаралтын ажил гүйцэтгэх
    2. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12сар байна.
    3. Сүүлийн 2  жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    4. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
    Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    1. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 30хоногбайна.
    2. Мэргэшсэн цахилгааны инженер, техникийн ажилчидтай байх
    3. Ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх
    4. Хог хаягдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
    5. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
    6. Тусгай зөвшөөрлийн заалт:
     Барилгын цахилгаан угсралтын  тусгай зөвшөөрөлтэй байх ТЗ 2-4, БА-6.3
    • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
    • Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.)
    • Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
    1. Бүрдүүлэх бичиг баримтууд: (Тендерийн босго үнээс хамаарч шаардах бичиг баримт өөр байна.)- Хавсралт ТББ үзэх
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    10-р хорооллын НОМИН Хайпермаркетын дотор заслын ажил гүйцэтгэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02372 2023-11-24 04:41:26 2023-12-07 07:02:00
    Төлөв: Хаасан
    Дархан худалдаа, үйлчилгээний 2 давхар барилгын 1, 2, 2.5 давхарын төмөр бетон шал цутгаж, өнгөлөх ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02314 2023-09-08 10:30:21 2023-10-10 04:00:00
    Төлөв: Хаасан
    Дархан худалдаа, үйлчилгээний 2 давхар барилгын гадна зам талбайн ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02297 2023-08-25 03:06:36 2023-09-05 04:00:00
    Төлөв: Хаасан