ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга: - Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
- Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
- Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал, тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, томилолтын зардал, алслалын нэмэгдэл НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
- Гэрээт ажлыг гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 30 хоногт багтааж гүйцэтгэнэ.
- Сүүлийн 2жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
- Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. - Тендерт оролцогч байгууллага нь ажлын графикийг тендерийн баримт бичигт хавсаргана.
- 7. Инженер техникийн ажилчдын тушаал, дипломны хуулбар хавсаргана.
- 8. Төсвийн нарийвчилсан задаргааг хавсаргана.
- Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
- Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд /баталгаат хугацааг оролцуулан доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна;
-Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохиролын даатгал; -Гэнэтийн ослын даатгал, Өөрийн ажилчдын гэнэтийн ослын даатгал; - Буулгасан материал болох шилэн хийц, шалны чулууг Улаанбаатар хот УБИ Номин агуулахад өөрсдийн зардлаар бүрэн бүтэн тээвэрлэж хүргэж өгнө.
- Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
- Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.)
- Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
- Бүрдүүлэх бичиг баримтууд: (Тендерийн босго үнээс хамаарч шаардах бичиг баримт өөр байна.)
|