Шатахуун тээврийн компани сонгон шалгаруулах

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь TN01837 Шатахуун тээврийн компани сонгон шалгаруулах тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба https://procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлж болно.  

    Сонирхсон этгээд “Тендерт оролцох хүсэлт”-ээ https://procurement.nomin.mn/new_tenders/  сайтаар хандаж “Харилцагчийн бүртгэл” хэсгийг бөглөн цахимаар илгээн, системээс баталгаажуулалт хүлээн авсаны дараа үүссэн эрхээрээ нэвтэрч Тендерийн баримт бичигтэй цахимаар танилцана.  

    Тендертэй холбоотой мэдээлэл өгөх хүмүүсийн албан тушаал холбогдох утасны дугаар:
    Ерөнхий инженер:Б.Баасандорж, Утас:89888706Агуулахын нярав: П.Өлзийбаяр, Утас: 89888711
    Бусад мэдээлэлийг тендер үйл ажиллагаа хариуцсан менежер М.Есөн-Эрдэнээс лавлаж болно. Утас: 89881938, E-mail: [email protected] 
  • Захиалагч Номин ойл ХХК
    Дугаар TN01837
    Нийтэлсэн огноо 2022-04-15 07:17:20
    Эцсийн хугацаа 2022-05-04 04:00:00
    Тендерийн ангилал Үйлчилгээ
    Дэд ангилал Тээврийн үйлчилгээ
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    "Номин ойл" ХХК-ийн УБ хот дахь  ШТС-уудад ГТБ тээвэрлэх тээврийн компани сонгон шалгаруулах 

    Тусгай шаардлагууд
    1. 1.Анхааруулга:
      1. “Номин Ойл” ХХК-ийн салбар ШТС-уудад шатахуун тээврийн тасралтгүй, найдвартай үйлчилгээ үзүүлэхнөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
      2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
      3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
      4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
      5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
      6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
      7. Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
      8. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, Гааль, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
      • TN01837 Шатахуун тээврийн компани сонгон шалгаруулах
      Шатахуун тээврийн компани нь дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.
      Д/дШТС-ын нэрСард явах рейсийн тоо
      1Улаанбаатар Импекс ШТС-14-6 удаа
      2Дамба ШТС-24-5 удаа
      322 товчоо ШТС-34-5 удаа
      4Баянзүрх товчоо ШТС-43-4 удаа
      • “Номин Ойл” ХХК-ийн түрээсэлж буй газрын тосны бүтээгдэхүүний агуулах /ГТБА/-аас дараах салбар ШТС-уудад ГТБ-ийг тээвэрлэн буулгана.Үүнд:
             Дэлгэрэнгүйг ажлын даалгавраас үзэх
      1. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа 12сар байна.
      2. Сүүлийн [сүүлийн 3 сар}ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
      3. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна.
      Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
      1. Ажил гүйцэтгэххугацаа: Жилийн турш гэрээгээр
      2. *Батлагдсан ажлын даалгаврын шаардлага үзүүлэлтийг хангасан байна.
      Шатахуун тээврийн компанид тавигдах шаардлага:1. Автоцистерн тус бүр тээвэрлэгчийн хариуцлагын даатгалд 100% хамрагдсан байх ба жолооч нь жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байна. Хэрэв даатгалгүй бол “Номин даатгал” ХХК-ийн тээвэрлэгчийн хариуцлагын даатгалд  заавал хамрагдах.2. 3 ба түүнээс дээш сар ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.3. Тээвэрлэгч нь НӨАТ төлөгч байна. Хэрэв байгуулагдаад удаагүй шинэ компани бол тээврийн хөлсний төлбөрийн дагуу И-баримт шивнэ. 4. Тээвэрлэгч нь бүтээгдэхүүний чанар алдагдуулах, тээвэрлэлтийн хугацааг хэтрүүлсэн, дутагдал гаргасан, ашиглал болон ашиглалын сэдэл гаргасан, тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас болж хохирол учруулсан бол хохирлыг тээвэрлэгч тал бүрэн 100% хариуцна.5. 3,000-35,000 литр багтаамжтай 2-с доошгүй автоцистернтэй байх6. Автоцистерн тус бүр  ОБЕГ-аас галын аюулгүй байдлын дүгнэлт хийлгэсэн  байх7. Автоцистерн тус бүр стандарт хэмжилзүйн газраар торхны баталгаажуулалт хийлгэсэн байх8. Автоцистернийн бүрэн бүтэн байдал, техникийн бэлэн байдлыг хангасан байх  
      Тээврийн хэрэгслийн жолоочид тавигдах шаардлагууд:1. Автоцистернийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох “С”, “Е” ангилалтай, аюултай ачаа тээвэрлэх мэргэшсэн жолооч байх2. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.3. Тээвэрлүүлэгчийн болон түүний харилцагч байгууллагын хүмүүстэй зөв боловсон харьцаж, тэдгээрийн тавьсан шаардлагыг биелүүлж ажиллах.  4. Автоцистернийн жолооч нь хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээр бүрэн хангагдсан байна.        
      Автоцистерн нь дараах иж бүрдлийг хангасан байна. Үүнд:1. Гал унтраагуур 2 ш2. Галд тэсвэртэй бүтээлэг 1,5х1,5 м 1 ш3. Хүрз 1 ш4. Хувин 1 ш5. Шуудайтай элс 40 х 50см 1 ш6. Ослын анхааруулга гурвалжин тэмдэг 1 ш7. Ивүүр 2ш8. Яндангийн оч баригч 1ш9. Эмийн сангийн иж бүрдэл 1ш
       
      • Тендерийн ажлын даалгаварыг хавсралтаас үзнэ үү.
      • Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.)
      • Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
      1. Бүрдүүлэх бичиг баримтууд: (Тендерийн босго үнээс хамаарч шаардах бичиг баримт өөр байна.)
      Тендерт оролцогч дараах нэмэлт материалыг өөрийн тендерт хавсралтаар ирүүлнэ.Үүнд:
      • Байгууллагын гэрчилгээ [хуулбар хувь]
      • Компанийн танилцуулга
      • Компанийнтээвэр гүйцэтгэх автоцистернийн дэлгэрэнгүй мэдээлэл
      • Автоцистерн нь компанийнэзэмшлийн эсвэл түрээсийн гэрээтэй байна.[хуулбар хувь]
      • Тээврийн хэрэгсэл тус бүр тээвэрлэгчийн хариуцлагындаатгалд хамрагдсан байх ба жолооч нь жолоочийн хариуцлагын даатгалтай байна.[хуулбар хувь]
      • Автоцистерн тус бүр  ОБЕГ-аас галын аюулгүй байдлын дүгнэлт хийлгэсэн  байх.[хуулбар хувь]
      • Автоцистернийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох “С”, “Е” ангилалтай мөнаюултай ачаа тээвэрлэх мэргэшсэн  жолооч байх.[хуулбар хувь]
      • Автоцистерн тус бүр стандарт хэмжилзүйн газраар торхны баталгаажуулалт хийлгэсэн байх.[хуулбар хувь]

           
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Орон нутгийн ачаа тээвэрлэгч сонгон шалгаруулах 2023
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Трейдинг TN02172 2023-02-17 08:09:45 2023-03-23 04:00:00
    Төлөв: Хаасан
    Орон нутгийн ачаа тээвэрлэгч сонгон шалгаруулах 2021
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Трейдинг TN01686 2021-09-27 00:57:34 2021-10-08 04:00:00
    Төлөв: Хаасан
    Хөргөлтийн системийн засвар үйлчилгээ үзүүлэн ашиглалт хариуцах /10 салбар/
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN01461 2021-04-27 05:44:47 2021-05-24 04:00:00
    Төлөв: Хаасан
    Орон нутгийн ачаа тээвэрлэгч сонгон шалгаруулах 2020
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Трейдинг TN01262 2020-06-19 02:28:15 2020-07-03 04:00:00
    Төлөв: Хаасан
    Хөдөө орон нутгийн салбарууд уруу ачаа тээвэрлэх тээвэрлэгчийг сонгон шалгаруулах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN00884 2019-01-17 08:05:10 2019-02-01 04:00:00
    Төлөв: Хаасан
    Сүхбаатар дүүргийн 11-р хороо Алтайн 28-р гудамжинд байрлалтай 5491 м2 талбайг тээврийн хэрэгслийг түр саатуулах /хашаа/ талбайн зориулалттайгаар түрээслэх түрээслэгч сонгон шалгаруулах ажлын тендер
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN00407 2017-09-14 11:22:03 2017-09-22 06:00:00
    Төлөв: Хаасан