Тусгай шаардлагууд |
- ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга:
- Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын шаардлага хангасан материалтай торнуудыг хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
- Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
- Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
- Ажлын даалгаварт заасан үзүүлэлт чанарыг хангасан байх
- Төлбөрийн нөхцөл 60/40 харьцаатай бөгөөд гэрээ байгуулсаны дараа урьдчилгаа 60 хувийг шилжүүлэх бабарааг хүлээн авч акт үйлдсэний дараа 40 хувийг шилжүүлнэ . Үлдэгдэл төлбөрийн 5 хувь нь Номингийн салбар дэлгүүрүүдээс бараа материал авах бартерийн эрхээр тооцоо хийх боломжтой байх.
- Номин холдингийн 50 салбар дэлгүүрт нэгтгэлийн дагуу хүргэлт хийж хүлээлгэн өгөх ба хүргэлтийн зардал нь санал болгож буй үнэд багтсан байх.
- Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа тоног төхөөрөмж дээр 12 сар байна.
- Сүүлийн 2 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
4.. Ажил гүйцэтгэлийн баталгааны хэмжээ нийт гэрээний үнийн дүнгийн 8 хувь байна. Үүний 5%-д нь Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. - Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 60 хоногбайна
- *Батлагдсан ажлын даалгаврын шаардлага үзүүлэлтийг хангасан байна.
- Импортлон оруулж ирэхээр санал болгож буй бол нийлүүлэгч талтай хийсэн гэрээ, нэхэмжлэх /мөнгөн дүнгүй байж болно/ нийлүүлэгч талын танилцуулга, мэдээллийг бүрэн гүйцэт ирүүлэх
- Тендерийн ажлын даалгаварыг хавсралтаас үзнэ үү.
- Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.)
- Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
- Бүрдүүлэх бичиг баримтууд: (Тендерийн босго үнээс хамаарч шаардах бичиг баримт өөр байна.)-Хавсралт ТББ үзэх
|