Зуны хослол, бомбер, комбинезон, хантааз болон бусад дагалдах хувцас хэрэглэл 2022

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь TN01913 Зуны хослол, бомбер, комбинезон, хантааз болон бусад дагалдах хувцас хэрэглэл 2022тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2022 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн  14:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлж болно.   

    Ажлын даалгавартай холбогдолтой нэмэлт мэдээллийг   Ханган Нийлүүлэлтийн ахлах мэргэжилтэн Нямгэрэлээс  лавлаж болно.       Утас: 89881826 
    Бусад мэдээлэлийг Тендер хариуцсан үйл ажиллагааны менежерМ.Есөн-Эрдэнээс лавлаж болно. 
    Утас 89881938   И-мэйл [email protected]  
  • Захиалагч Номин Тав Трейд
    Дугаар TN01913
    Нийтэлсэн огноо 2022-04-13 06:34:20
    Эцсийн хугацаа 2022-04-28 04:00:00
    Тендерийн ангилал Бараа
    Дэд ангилал Ажлын хувцас
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй
    Тусгай шаардлагууд ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга:
    1. Энэхүү Тендер шалгаруулалтанд Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын шаардлага хангасан материалтай ажлын хувцаснуудыг  хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
     
    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ.-Багцгүй
     Ажиллах хүчний зардал, материалын зардал, тээврийн зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    1. Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаашаардлагагүй боловч Бараа нийлүүлсэний дараах засвар үйлчилгээ шаардлагатай Үүнд.
    -Хэмжээ засварлах-Оёдол завсарлах-Лого засварлах 
    1. Сүүлийн 1 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх.
    2. .Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    3. *Батлагдсан стандарт загварын дагуу гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 45 хоногт /материал татан авалт, оёх, хүргэж өгөх хугацаа багтсан болно. /
    *Хавсралтын  дагуу Номингийн салбар нэгжүүд болон сүлжээ дэлгүүрүүдэд захиалга тус бүрээр хамгийн багадаа 60 салбар нэгжид хүргэлт хийхТусгай шаардлагууд:1.Тендерийн баримт бичигт заасан тооны, ажлын даалгаварт хувцасны чанар нь захиалагчид ирүүлсэн 1 ком загварын хувцаснаас материал, чанар (гараар мэдрэхэд ялгаагүй), өнгө зөрүүгүй адил байна. Ялгаа гарсан тохиолдолд Захиалагчид ирүүлсэн хувцсыг бүгдийг Гүйцэтгэгч бөөнөөр буцааж, тендерийн бичиг баримтад заасан , шаардлага хангасан хувцсаар нэн даруй сольж өгнө.
    1. Лого: Ширж нягт хатгуулж оёх, угаахад агшиж сунаж өнгө гарахгүй байх
    2. Бүх хувцас хэрэгсэлд орсон материал нь  хүний биед сөрөг нөлөөгүй, аливаа цочрол, шархлаа үүсгэхээргүй, биеийн хөлстэй урвалд орох шинэ чанаргүй зориулалтын хувцасны материалаар хийгдсэн байна.
    4.Ажлын хувцасны бүх чимэг оёдлыг 1см-т 4-5, дотор холбох, хавсарсан оёдлыг 1см-т 3-4 хатгацтайгаар сайн чанарын утсаар оёно.5.Угаалга цэвэрлэгээний дараа агшиж(агшилт суналт нь анхны хэмжээнээс 5%-иас ихгүй) сунахгүй буюу өмсгөлийн анхны хэмжээ болон хувцасны өнгө өөрчлөгдөхгүй , бөөсрөхгүй байх сайн чанарын материалаар хийсэн байна .(Угаалтаар агшисан тохиолдолд бүгдийг солино)6.Ажлын хувцсанд угаалга, арчилгааны шошго зааварчилгаа, хувцасны хэмжээ,  болон бусад шаардлагатай мэдээллийг хялбараар хувцас тус бүрт оёж тоогтоосон байна.7.Захиалагчийн тендерийн бичиг баримтад заасан барааны чанар үзүүлэлтээс давсан, илүү сайн чанар, үзүүлэлттэй байвал давуу тал болно.8.Нэгтгэлийн дагуу салбар нэгжүүд болон сүлжээ дэлгүүрүүдэд захиалга тус бүрээр хүргэлт хийх ба тээврийн зардал санал болгож буй үнэд орсон байна.8.Төлбөрийн нөхцөл урьдчилгаа 60%, тарааж хүлээлгэж өгсөн зарлагын баримт дээр үндэслэн үлдэгдэл 35% , бартер 5%  буюу номингийн салбар нэгжүүдээс бараа худалдан авах бэлгийн карт байна.9.Дээрх заалтуудаас ялгаатай , зөрүүтэй чанар үзүүлэлт, нөхцөлтэй нийлүүлэх бол тодорхой зааж өгнө үү. 
    1. Цэнхэр хантааз материал -100% polyester oxford fabric /REPREVE/ байх бөгөөд ижил төстэй материал санал болгож болно. Материалын загвар ирүүлэх
    • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү. /Заавал танилцах шаардлагатайг анхаарна уу/
    • Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.)
    • Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
    • ТШӨХ-Хавсралтаас үзнэ үү - /Заавал танилцах шаардлагатайг анхаарна уу/
    1. Бүрдүүлэх бичиг баримтууд: (Тендерийн босго үнээс хамаарч шаардах бичиг баримт өөр байна.)-Хавсралт ТББ үзэх
       
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    Конвейр /Conveyer/ худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд TN02254 2023-06-14 05:58:15 2023-06-29 04:00:00
    Төлөв: Хаасан
    Салбаруудад нөөцийн цахилгаан үүсгүүр худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    Номин Тав Трейд TN02245 2023-05-11 01:20:56 2023-05-29 02:00:00
    Төлөв: Хаасан
    Сервер худалдан авах
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    01 Номин Холдинг ХХК TN02244 2023-05-11 00:56:49 2023-05-29 02:00:00
    Төлөв: Хаасан