УБИ-ийн С талбайн худалдааны төвийн шилэн фасадны ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь TN01925 УБИ-ийн С талбайн худалдааны төвийн шилэн фасадны ажил тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2022 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн  12:00 цагаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр үнийн санал болон баримт бичгийг ирүүлнэ.

    Тендертэй холбоотой мэдээлэл өгөх хүмүүсийн албан тушаал холбогдох утасны дугаар:
    Тендерийн мэргэжилтэн: Э.Мөнх-Эрдэнэ, Утас:99997289
    Төслийн менежер: Б.Мөнх-Эрдэнэ, Утас:89881926
    Барилга хяналтын инженер: А.Анхбаяр, Утас: 89881973 - Ажлын даалгавар,зураг
  • Захиалагч 04 Номин Реалтор ХХК
    Дугаар TN01925
    Нийтэлсэн огноо 2022-05-13 00:37:05
    Эцсийн хугацаа 2022-05-27 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламж, ажил- тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Фасад
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "3" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

    1.Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал ,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал,  машин механизмын зардал, томилолтын зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    2. Гэрээт ажлыг гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 16 хоногт багтааж гүйцэтгэнэ.
    3. Ижил төстэй гүйцэтгэсэн ажлын гэрээ, акт холбогдох бичиг баримт хавсаргах
    4. Ажилчдын мэдээлэл хавсаргах
    5. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.

    Тусгай шаардлагууд ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА-ТОӨЗ. Анхааруулга:
    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлнэ.
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба барьцаа 8% нэг жилийн хугацаатай /нийт гэрээний үнийн дүнгийн/ 5% нь Номин Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.
    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    • Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ.
    1. Ажлын зураг, даалгаварт тусгагдсан ажлуудын Ажиллах хүчний зардал, материалын зардал ,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал,  машин механизмын зардал, томилолтын зардал, алслалын нэмэгдэл, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байна
    2. Гэрээт ажлыг гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 16 хоногт багтааж гүйцэтгэнэ.
    3. Инженер техникийн ажилчдын мэдээлэл, туршлага, тушаал, дипломны хуулбар хавсаргана.
    4. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдлыг хангаж ажиллана.
    5. Ажилбар тус бүрээр үнийн санал,төсвийн задаргаатай байх
    6. Ажлын график хавсаргах, ажилбар тус бүрээр.
    7. Сүүлийн 1 жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх. 
    8. Ажил хүлээлцэх болон ажлын явцадтухайн хэрэглэсэн материалын сертификат болон шинжилгээний бичиг хавсаргана.
    9. Гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмжийн жагсаалт: Түрээсийн тоног төхөөрөмж байж болно. Түрээсийн гэрээг хавсаргах.
    10. Ажлын даалгаварт тусгагдсан материал  чанар стандартын шаардлага хангасан байх.
    10.1)  RAL7037 гүн саарал өнгөтэй, 72мм xөнгөн цагаан рамтай 2 давxар ганжуулсан шилтэй, тайвшруулагч, xаалга xязгаарлагчтай байx.
    10.2)  RAL7037 гүн саарал өнгөтэй, Босоо рам 180*65*3, Хэвтээ рам 65*65*3 хар саарал өнгийн, 2н давxар ганжуулсан шилтэй, аргон хийтэй.
    10.3)  Нугас нь нэг хаалган дээр 3 ширхэг байна. 

    Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.  /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
    1. ТШӨХ-хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
    2. Гэрээний ерөнхий нөхцөл: Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү. Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүдийг хавсралтаас үзнэ үү.
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    УБИ нэгдсэн агуулахын 1-р өргөтгөл болон 2-2-р өргөтгөлийн ажил гүйцэтгэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02375 2023-12-07 06:54:34 2023-12-21 04:00:00
    Төлөв: Хаасан
    22 хөргөлттэй агуулах дээврийн парпед төмөр хийх, дотор заслын ажил гүйцэтгэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02321 2023-09-28 09:18:15 2023-10-10 04:00:00
    Төлөв: Хаасан
    Дархан шинэ агуулахын барилгын дотор халаалт ба узелийн дулаан механикын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02319 2023-09-27 05:41:26 2023-10-05 02:00:00
    Төлөв: Хаасан
    УБИ Чихрийн савалгааны цехийн дээврийн засвар, хөргөлттэй өрөөний дээврийн ус зайлуулах хоолой солих
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02292 2023-08-09 04:38:41 2023-08-24 04:00:00
    Төлөв: Хаасан