Тусгай шаардлагууд |
ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга:- Энэхүү Тендер шалгаруулалтанд Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын шаардлага хангасан материалтай үнийн хавчуургануудыг хугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
- Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
- Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ.- Багцгүй
- Уг барааг нийлүүлэх,гүйцэтгэх баталгаат хугацаа шаардлагагүй боловч Үйлдвэрийн гэмтэлтэй бол солиж өгөх
- Үнийн санал /НӨАТ тай, хүргэлтийн зардал орсон байна/
- Ажилгүйцэтгэж дуусах хугацаа нь: Хуанлийн 30 хоногт нийлүүлэх
- Тухайн санал болгож байгаа үнийн хавчуургануудын загвар тус бүрээс ирүүлэх эсхүл хэмжээ , материалын мэдээлэлтэй каталоги ирүүлэх.
- Хавсралтын дагуу Номингийн салбар нэгжүүд болон сүлжээ дэлгүүрүүдэд захиалга тус бүрээр хамгийн багадаа 60-70 салбар нэгжид хүргэлт хийх
- Төлбөрийн нөхцөл урьдчилгаа 60%, тарааж хүлээлгэж өгсөн зарлагын баримт дээр үндэслэн үлдэгдэл 35% , бартер 5% буюу номингийн салбар нэгжүүдээс бараа худалдан авах бэлгийн карт байна.
- Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь тендерт санал болгож байгаа үнийн дүнгээс багагүй байна. Санхүүгийн тайлан, татварын тодорхойлолт, /QR кодтой ирүүлэх/ дансны хуулгын аль нэгээр баталгаажуулах
1.Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү. /Заавал танилцах шаардлагатайг анхаарна уу/- Гэрээний ерөнхий нөхцөл:/Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү/
- ТШӨХ-Хавсралтаас үзнэ үү - /Заавал танилцах шаардлагатайг анхаарна уу/
|