Бэлх гадна тэжээлийн кабель татах ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

      
    ТЕНДЕРИЙН УРИЛГА
     
    2022 оны 6 дугаар сарын 28 

    “Номин Холдинг” ХХК нь TN01963 Бэлх гадна тэжээлийн кабель татах ажил тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. 

    Тендерийн материалыг  2022 оны 7 дугаар сарын 18-ний өдрийн  12:00 цагаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар үнийн санал болон баримт бичгийг ирүүлэх ба Номин Холдингийн худалдан авах ажиллагааны https://erp.nomin.mn/new_tenders/ сайтаар хандан цахимаар ирүүлж болно.

    Тендертэй холбоотой мэдээлэл өгөх хүмүүсийн албан тушаал холбогдох утасны дугаар:Тендерийн менежер: М.Есөн-Эрдэнэ, Утас:89881938

    Ажлын даалгавартай холбогдолтой мэдээлэлийг цахилгааны инженер Б.Шинэбаяр Утас: 89881990
  • Захиалагч 04 Номин Реалтор ХХК
    Дугаар TN01963
    Нийтэлсэн огноо 2022-06-28 10:50:27
    Эцсийн хугацаа 2022-07-25 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламж, ажил- тендерийн худалдан авалт
    Дэд ангилал Цахилгаан
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гэрээний үнийн дүнгийн "100.0%"
    Ажлын туршлага "3" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

     Ажиллах хүчний зардал, материалын зардал ,тээврийн зардал, хог хаягал зөөж хаях тээврийн зардал, алслалтын зардал, машин механизмын зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх Хог хагдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
    Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
    Гэрээт ажлыг гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 14 хоногт багтааж гүйцэтгэх
    Барилгын   БА-6,3 БА-6,4тусгай зөвшөөрөлтэй байх
    Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд /баталгаат хугацааг оролцуулан доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна;
    Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохиролын даатгал;
    Гэнэтийн ослын даатгал, Өөрийн ажилчдын гэнэтийн ослын даатгал;


    Тусгай шаардлагууд ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА-ТОӨЗ. Анхааруулга:
    1. Түлхүүр гардуулах нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлнэ.
    4. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    5. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    6. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    7. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба барьцаа 8%байна. Үүний /5% нь Номин Холдинг ХХК-ийн салбаруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.
    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    • Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ.БАГЦГҮЙ
    1. Ажлын зураг, даалгаварт тусгагдсан ажлуудын Ажиллах хүчний зардал, материалын зардал ,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал,  машин механизмын зардал, томилолтын зардал, алслалын нэмэгдэл, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байна.
    2. Тусгай зөвшөөрөл:/ БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
    3. Сүүлийн 3жилийн ижил төстэй ажил гэрээгээр хийж гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх. Цахилгаан монтаж, угсралт, гадна цахилгааны ажил 5 доошгүй хийж гүйцэтгэсэн байх
    4. Уг ажлынбаталгаат хугацаа 12 сар байна.
    5. Ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэрээ байгуулснаас хойш хуанлийн 14хоног байна.
    6. Цахилгааныинженер, ХАБЭА ажилтан, 3-с доошгүй үндсэн цахилгаанчинтай байх
    7. Ажилбар тус бүрээр ажлын график хавсаргах
    8. Үнийн санал нь төсвийн задаргаатай байх.
    9. Ажлын зураг даалгаварт тусгагдсан материалууд нь чанар стандартын шаардлага хангасан байх
    10. Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд /баталгаат хугацааг оролцуулан доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна. Үүнд:
    • Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохиролын даатгал,
    • Гэнэтийн ослын даатгал, Өөрийн ажилчдын гэнэтийн ослын даатгал
    1. Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.  /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
    2. ТШӨХ-хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
    3. Гэрээний ерөнхий нөхцөл: Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү. Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүдийг хавсралтаас үзнэ үү.
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    УБИ нэгдсэн агуулахын 1-р өргөтгөл болон 2-2-р өргөтгөлийн ажил гүйцэтгэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02375 2023-12-07 06:54:34 2023-12-21 04:00:00
    Төлөв: Хаасан
    22 хөргөлттэй агуулах дээврийн парпед төмөр хийх, дотор заслын ажил гүйцэтгэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02321 2023-09-28 09:18:15 2023-10-10 04:00:00
    Төлөв: Хаасан
    Дархан шинэ агуулахын барилгын дотор халаалт ба узелийн дулаан механикын ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02319 2023-09-27 05:41:26 2023-10-05 02:00:00
    Төлөв: Хаасан
    УБИ Чихрийн савалгааны цехийн дээврийн засвар, хөргөлттэй өрөөний дээврийн ус зайлуулах хоолой солих
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02292 2023-08-09 04:38:41 2023-08-24 04:00:00
    Төлөв: Хаасан