Лифт угсралтын ажилд шаардагдах бараа материал нийлүүлэх

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    ТЕНДЕРИЙН УРИЛГА
     2022 оны 7 дугаар сарын 26 

    “Номин Холдинг”ХХК нь ”TN01969 Лифт угсралтын ажилд шаардагдах бараа материал нийлүүлэх”   тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлж болно.  

    Тендертэй холбоотой мэдээлэл өгөх хүмүүсийн албан тушаал холбогдох утасны дугаар:
    Тендерийн менежер: М.Есөн-Эрдэнэ, Утас: 89881938
    Тендерийн мэргэжилтэн М.Ганчимэг, Утас: 89881807
    Ажлын даалгавартай холбогдолтой мэдээлэлийг Зургийн инженер: Д.Дүүрэнбаяр, Утас: 89889167               
  • Захиалагч Номин Холдинг ХХК
    Дугаар TN01969
    Нийтэлсэн огноо 2022-07-29 10:06:45
    Эцсийн хугацаа 2022-08-02 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламжийн ажил
    Дэд ангилал Лифт урсдаг шатны угсралт суурилуулалтын ажил
    Баталгаат хугацаатай эсэх Баталгаат хугацаа шаардлагагүй
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага Шаардлагагүй
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Үгүй
    Дэлгэрэнгүй

    Хурд группын Хүннү 2222 төслийн 26 ширхэг лифтний угсралт суурилуулалтын ажилд хэрэглэгдэх лифтний хонгилын голын тусгаарласан двухтавр болон туслах материалуудыг худалдан авах

    Тусгай шаардлагууд

    ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга:

    1. Иж бүрэн тоо ширхэг, чанар стандартын  шаардлага хангасан бараа материалуудыгхугацаанд нь нийлүүлэх нөхцөлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
    7. Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    8. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Багцгүй Бараа, материалын зардал, тээврийн зардал,  НӨАТ, гааль, бараа материалуудыг хүргэх, нийлүүлэх бүхий л зардал орсон байх

    Тендерт оролцогчдод тавигдах үндсэн шаардлагууд:

    1. Хуулийн этгээд байх
    2. Үйлдвэрийн төмөрийн сертификат
    3. Бараа нийлүүлэх хугацаа ажлын 3 хоногт
    4. Борлуулалтын хэмжээ: [Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь Тендерт санал болгож буй үнээс  багагүй байх]
    5. Гэрээний үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж, алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.
    6. Ажлын даалгаварт заасан чанар болон үзүүлэлттэй дүйцэхүйц байх.Ажлын даалгавар, зурагтай сайтар танилцах

     

    • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
    • Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.)
    • Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
    1. Бүрдүүлэх бичиг баримтууд: (Тендерийн босго үнээс хамаарч шаардах бичиг баримт өөр байна.)
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    10-р хорооллын НОМИН Хайпермаркетын дотор заслын ажил гүйцэтгэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02372 2023-11-24 04:41:26 2023-12-07 07:02:00
    Төлөв: Хаасан
    Дархан худалдаа, үйлчилгээний 2 давхар барилгын 1, 2, 2.5 давхарын төмөр бетон шал цутгаж, өнгөлөх ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02314 2023-09-08 10:30:21 2023-10-10 04:00:00
    Төлөв: Хаасан
    Дархан худалдаа, үйлчилгээний 2 давхар барилгын гадна зам талбайн ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02297 2023-08-25 03:06:36 2023-09-05 04:00:00
    Төлөв: Хаасан