Дархан-Уул аймаг дахь 2 давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажилл

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь Дархан-Уул аймаг дахь 2 давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажил тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2022 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба erp.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлж болно. 

    Тендертэй холбоотой мэдээлэл өгөх хүмүүсийн албан тушаал холбогдох утасны дугаар:
    Тендерийн менежер: М.Есөн-Эрдэнэ, утас:89881938
    Төслийн менежер: Б.Мөнх-Эрдэнэ, Утас: 89881926
    Барилгын хяналтын инженер: С.Бат-Эрдэнэ, Утас: 89881935
  • Захиалагч 01 Номин Холдинг ХХК
    Дугаар TN01973
    Нийтэлсэн огноо 2022-08-01 05:45:13
    Эцсийн хугацаа 2022-08-30 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламжийн ажил
    Дэд ангилал барилга угсралт, дотор засал
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "5" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

    1.Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал ,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал,  машин механизмын зардал, томилолтын зардал, алслалын нэмэгдэл, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    2. Гэрээт ажлыг гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 120 хоногт багтааж гүйцэтгэнэ. /Металл хийц үйлдвэрлэх, нийлүүлэх болон угсрах хугацаа орсон/
    3. Ижил төстэй гүйцэтгэсэн ажлын гэрээ, акт холбогдох бичиг баримт хавсаргах
    4. Инженер техникийн ажилчдын мэдээлэл, туршлага, тушаал, дипломны хуулбар хавсаргана.
    5. Ажилчдын мэдээлэл хавсаргах
    6. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
    7. Ажлын график хавсаргах
    8. Үнийн саналыг төсвийн задаргаатай илгээнэ.
    9.Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд /баталгаат хугацааг оролцуулан доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна;

        • Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохиролын даатгал;
        • Гэнэтийн ослын даатгал, Өөрийн ажилчдын гэнэтийн ослын даатгал;
    Тусгай шаардлагууд ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга:
    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
     
    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Багцгүй
    Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар ажиллах зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    • Угсралтын ажлын график хавсаргах  /Ажилбар тус бүрээрзаавал/
    • Ажилбар тус бүрээр үнийн санал, төсвийн задаргаатай байх
    • Ажлыг гэрээ хийснээс хойш хуанлийн [180] хоногт хийж гүйцэтгэх
    • Гэрээний үнийн дүнгийн 8%-тай тэнцэх хэмжээний гүйцэтгэлийг актаар бүрэн хүлээлцсэнээс хойш [12]сарын хугацаанд байршуулна. Нийт гэрээний үнийн дүнгийн 5% /хувь/ нь Номин Холдинг ХХК-ийн салбаруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ 
     
    1. Тендерт оролцогчдод тавигдах үндсэн шаардлагууд:
    2. Хуулийн этгээд байх
    3. БА-2.1, БА-6.1, БА-6.2, тусгай зөвшөөрөлтэй байна
    4. Борлуулалтын хэмжээ:[Сүүлийн 5 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50%-с  багагүй байх]
    5. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагынажил гүйцэтгэсэн ажлын гэрээ, акт холбогдох бичиг баримт хавсарган ирүүлэх жилийн тоо: [сүүлийн 5 жил]  
    Ижил төстэй гэдэгт:-2500м2-с дээш металл карказ сендвичен барилгын ажил-2500м2-с дээш  барилга угсралтын ажил-Нэг удаагийн гэрээт ажлын үнийн дүн 2,5 тэрбумаас дээш  / 2-с доошгүй удаа хариуцан гүйцэтгэсэн байх/
    1. Барилгын инженер 2 /мэргэшсэн 1 инженер байх/, ХАБЭА-н инженер 1, мэргэжлийн ажилтан нийт үндсэн ажилтны тоо 10-с дээш байх
    2. Тоног төхөөрөмж, машин механизмтай байх [Шаардлагатай]
    -Өөрийн болон түрээсийн байж болно.
    1. Бартерын саналын хувийг нэмэгдүүлсэн бол давуу тал болно.[Үл хөдлөх хөрөнгө, барилгын материал]
    2. Ажлын зураг даалгаврын дагуу чанар стандартын шаардлага хангасан материал ашиглан ажлыг гүйцэтгэхээ илэрхийлсэн албан бичиг эрх бүхий албан тушаалтанаар баталгаажуулан ирүүлэх
    3. Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд /баталгаат хугацааг оролцуулан доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна
    -Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохиролын даатгал -Гэнэтийн ослын даатгал, Өөрийн ажилчдын гэнэтийн ослын даатгал
    1. Гүйцэтгэгч компани нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хариуцаж холбогдох зардалыг үнийн саналд тусгасан байх
         -Талбайн аюулгүй байдлыг бүрэн хангах
    1. Барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, туслан гүйцэтгэгч компанийн ажилд хяналт тавьж ажиллах бөгөөд Улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг хариуцна.
    2. 12. Хог хаягдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна. Талбайн хог хаягдалыг тухай бүр бүрэн зайлуулна.
    3. 13. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
     
    • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзэх
    • ТШӨХ-тэй заавал танилцах
    • Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсралтаас үэх.)
    • Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзэх.)
    • Бүрдүүлэх бичиг баримтууд: (Тендерийн босго үнээс хамаарч шаардах бичиг баримт өөр байна.)-Хавсралт ТББ үзэх
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    10-р хорооллын НОМИН Хайпермаркетын дотор заслын ажил гүйцэтгэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02372 2023-11-24 04:41:26 2023-12-07 07:02:00
    Төлөв: Хаасан
    Дархан худалдаа, үйлчилгээний 2 давхар барилгын 1, 2, 2.5 давхарын төмөр бетон шал цутгаж, өнгөлөх ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02314 2023-09-08 10:30:21 2023-10-10 04:00:00
    Төлөв: Хаасан
    Дархан худалдаа, үйлчилгээний 2 давхар барилгын гадна зам талбайн ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02297 2023-08-25 03:06:36 2023-09-05 04:00:00
    Төлөв: Хаасан