Улаанбаатар импекс авто захын дотор халаалт, дулаан механик, цэвэр бохир усны шугам, тоноглол угсралтын ажил

Баримт бичиг хүлээн авч дууссан
  • ТЕНДЕРИЙН УРИЛГА

    “Номин Холдинг” ХХК нь TN02010 Улаанбаатар импекс авто захын дотор халаалт, дулаан механик, цэвэр бохир усны шугам, тоноглол угсралтын ажил тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

    Тендерийн материалыг  2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн  12:00 минутаас  өмнө Хан-Уул дүүрэг , Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед төвийн 5 давхарт хаягаар цаасан хэлбэрээр ирүүлэх ба www.procurement.nomin.mn сайтаар хандаж үнийн санал болон баримт бичгийг цахимаар ирүүлж болно. 

    Тендертэй холбоотой мэдээлэл өгөх хүмүүсийн албан тушаал холбогдох утасны дугаар:
    Тендерийн менежер: М.Есөн-Эрдэнэ, Утас:89881938
    Тендерийн мэргэжилтэн М.Ганчимэг, Утас: 89881807
    Ажлын даалгавартай холбогдолтой мэдээлэлийг:
    Төслийн менежер: Ө.Оюун-Эрдэнэ, Утас: 88996400
    Халаалт, агаар сэлгэлтийн инженер Д.Ганчулуун, Утас: 89881931
  • Захиалагч 01 Номин Холдинг ХХК
    Дугаар TN02010
    Нийтэлсэн огноо 2022-08-08 03:05:18
    Эцсийн хугацаа 2022-08-15 04:00:00
    Тендерийн ангилал Барилга байгууламжийн ажил
    Дэд ангилал Сантехник, дулаан, инженерийн шугам сүлжээ
    Баталгаат хугацаатай эсэх "12" сар
    Гүйцэтгэлийн баталгаа Гүйцэтгэлийн хугацаа шаардлагагүй
    Ажлын туршлага "3" жил
    Хувилбарт тендер Үгүй
    Тусгай зөвшөөрөл Тийм
    Дэлгэрэнгүй

    1.Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал ,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал,  машин механизмын зардал, томилолтын зардал, алслалын нэмэгдэл, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    2. Гэрээт ажлыг гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 60 хоногт багтааж гүйцэтгэнэ. 
    3. Ижил төстэй гүйцэтгэсэн ажлын гэрээ, акт холбогдох бичиг баримт хавсаргах
    4. Инженер техникийн ажилчдын мэдээлэл, туршлага, тушаал, дипломны хуулбар хавсаргана.
    5. Ажилчдын мэдээлэл хавсаргах
    6. Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
    7. Ажлын график хавсаргах
    8. Үнийн саналыг төсвийн задаргаатай илгээнэ.
    9.Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд /баталгаат хугацааг оролцуулан доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна;

        • Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохиролын даатгал;
        • Гэнэтийн ослын даатгал, Өөрийн ажилчдын гэнэтийн ослын даатгал;
    Тусгай шаардлагууд  ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА1.Анхааруулга:
    1. Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
    2. Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
    3. Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
    4. Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
    5. Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
    6. Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнийн дүнгийн 5%-д Номин Холдинг болон түүний нэгдэлд багтах салбар нэгжийн импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ.
     
    • Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
    1. Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Ажиллах хүчний зардал, материалын зардал,тээврийн зардал, хог хаягдал зөөж хаях тээврийн зардал, машин механизмын зардал, шөнийн цагаар ажиллах зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх
    2. Тендерт оролцогчдод тавигдах шаардлагууд:
    • Хуулийн этгээд байх.
    • Барилгын БА-6.1/Барилга байгууламжийн дотор гадна ус хангамж ариутгах татуургын систем угсралт/, БА-6.2 /Барилга байгууламжийн дотор  халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар сүлжээний угсралт/ тусгай зөвшөөрөлтэй байх.
    • Дотор сантехникийн  системугсрах ажил сүүлийн нэг жилд 3-с доошгүй удаа хариуцан гүйцэтгэсэн байх:
    • Сантехникийн инженер, ХАБЭА ажилтан, 3-с доошгүй үндсэн сантехникийн мэргэжлийн ажилтантай байх
    • Угсралтын ажлын график болон ажиллах хүчний графикийн хамт хавсаргах /Ажилбар тус бүрээр/
    • Ажилбар тус бүрээрүнийн санал, төсвийн задаргаатай байх
    • Ажлыг гэрээ хийснээс хойш хуанлийн 60хоногт багтаан гүйцэтгэх
    • Урьдчилгаа төлбөр: Гэрээний нийт үнийн дүнгийн 30%-г олгох ба үүнээсбарьцаа төлбөрийг суутган олгоно.
    • Барьцаа төлбөр:
    • Гэрээний нийт үнийн дүнгийн 8%-тай тэнцэх хэмжээний барьцаа төлбөрийг гүйцэтгэлийн санхүүжилт бүрээс суутгах бөгөөд барилга байгууламжийн ашиглалтад тохируулах, зүгшрүүлэх хугацаа /12 сар/дууссанаас хойш гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилган акт үйлдсэний дараагаар доорх байдлаар олгоно.Нийт гэрээний үнийн дүнгийн 5%  /хувь/ нь Номин Холдинг ХХК-ийн салбаруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.
    • Хог хаягдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна. Талбайн хог хаягдалыг тухай бүр бүрэн зайлуулна.
    • Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдалыг хангаж ажиллана.
     
    • Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү.
    • ТШӨХ-тэй сайтар танилцан холбогдох бичиг баримтуудыг иж бүрэн ирүүлэх
    • Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.)
    • Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
    1. Бүрдүүлэх бичиг баримтууд: (Тендерийн босго үнээс хамаарч шаардах бичиг баримт өөр байна.)- Хавсралт ТББ үзэх
  • Тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдээгүй !

Ижил төстэй тендерүүд

    10-р хорооллын НОМИН Хайпермаркетын дотор заслын ажил гүйцэтгэх
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02372 2023-11-24 04:41:26 2023-12-07 07:02:00
    Төлөв: Хаасан
    Дархан худалдаа, үйлчилгээний 2 давхар барилгын 1, 2, 2.5 давхарын төмөр бетон шал цутгаж, өнгөлөх ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02314 2023-09-08 10:30:21 2023-10-10 04:00:00
    Төлөв: Хаасан
    Дархан худалдаа, үйлчилгээний 2 давхар барилгын гадна зам талбайн ажил
    Захиалагч Дугаар Нийтэлсэн Эцсийн хугацаа
    04 Номин Реалтор ХХК TN02297 2023-08-25 03:06:36 2023-09-05 04:00:00
    Төлөв: Хаасан