ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ОРОЛЦОГЧИДОД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА-ТОӨЗ1.Анхааруулга: - Түлхүүр гардуулах нөхцлөөр үнийн саналыг боловсруулна.
- Үнийн саналыг тендерийн бичиг баримтад заасан маягтаас өөрөөр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзана.
- Үнийн саналыг цаасан хэлбэрээр тусад нь дугтуйд битүүмжлэн тамгалж ирүүлэх ба procurement.nomin.mnцахим худалдан авах ажиллагааны системд нэвтэрч цахимаар илгээж болно.
- Үнийн саналаас бусад бичиг баримтыг ил хэлбэрээр заавал ирүүлэх бөгөөд дугтуйлж лацдахыг хориглоно.
- Ирүүлсэн үнийн саналд НӨАТ-тэй үнэ тусгана. НӨАТ-тэй эсэх талаар дурдаагүй бол НӨАТ-тэй үнэ гэж ойлгоно.
- Тендерт оролцогч нь тухайн тайлант жилд хүчинтэй байх шаардсан тендерийн бичиг баримтуудыг өмнө нь өгсөн бол зөвхөн үнийн санал, ажил гүйцэтгэх эсхүл бараа нийлүүлэх хугацааг тодорхойлсон баримтыг л ирүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл тендерт оролцогчоос материалаа шинэчлэхийг захиалагч тал шаардаж болно.
- Шалгарсан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахдаа гүйцэтгэсэн ажилд баталгаа шаардах ба барьцаа 8% нэг жилийн хугацаатай /нийт гэрээний үнийн дүнгийн/ үүний 5% нь Номин Холдинг ХХК-ийн харьяа болон охин компаниуд, түүний салбар нэгж ,алба, газруудаас импортын бараа нийлүүлэгдэнэ.
- Тендерийн шаардлага: (Тавигдах шаардлагуудыг тусгана)
- Хуулийн этгээд байх
- Барилгын БА-2.1 эсвэл БА-7.1 тусгай зөвшөөрөлтэй байх
- Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн Ижил төстэй/Барилга заслын/ ажлын гэрээ, акт холбогдох бичиг баримт хавсаргах
- Инженер техникийн ажилчдын тушаал, дипломны хуулбар хавсаргах
- Гэрээт ажлыг гэрээ байгуулсанаас хойш хуанлийн 45 хоногт багтааж гүйцэтгэх
- Ажил гүйцэтгэж дуусах хугацаа: Гэрээ байгуулсанаас хуанлийн 42хоногт багтааж гүйцэтгэнэ.
- Гүйцэтгэгч нь энэхүү ажлын гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд /баталгаат хугацааг оролцуулан доор заасан даатгалуудыг өөрийн зардлаар хийлгэж хариуцна; Захиалагч болон гуравдагч этгээдэд учруулсан хохиролын даатгал; Гэнэтийн ослын даатгал, Өөрийн ажилчдын гэнэтийн ослын даатгал;
- Уг ажлыг гүйцэтгэх баталгаат хугацаа: 12 сар
- Үнийн саналыг төсвийн задаргаатай ирүүлэх
- Хөдөлмөр аюулгүй байдал , багаж хэрэгслийн бүрэн байдлыг хангаж ажиллана.
- Батлагдсан зураг төсвийн дагуу ажил гүйцэтгэнэ
- Ажиллах хүчний зардал, материалын зардал ,тээврийн зардал, хог хаягал зөөж хаях тээврийн зардал, алслалтын зардал, машин механизмын зардал, НӨАТ орсон байх зэрэг ажил гүйцэтгэх бүхий л зардал орсон байх Хог хагдлыг тусгай хогийн цэг дээр тээвэрлэж хаяна.
- Тендерийн ажлын даалгавар ба ажлын зургийг хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
- ТШӨХ-хавсралтаас үзнэ үү. /Танилцаагүйгээс үүссэн асуудлыг Тендерт оролцогч хариуцна. /
- Гэрээний ерөнхий нөхцөл:(Гэрээний загварыг хавсралтаас үзнэ үү.
- Гэрээний тусгай нөхцөл: (Гэрээнд тусгагдаж буй захиалагчийн зүгээс шаардаж буй голлох нөхцлүүд хавсралтаас үзнэ үү.)
|